antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 24, 2012 Comments are off

Б.БАЯРСАЙХАН:СПОРТЫН НЭРЭЭР ХАЛХАВЧИЛСАН ГАЗРЫН БИЗНЕС ЦЭЦЭГЛЭСНИЙГ ШАЛГАХ ЦАГ БОЛСОН

нийтлэсэн Admin
Долоо хоногийн дараа Монголын бүх ард түмний 13- р спартакиад  эхлэх гэж байна.Боксынхны хувьд олимпийн эрх авах тэмцээнд хэнийг явуулах вэ гэдгээ эндээс шийдэх байх тийм үү?
Спартакиадаас гадна УАШТ-ны үр дүнгээс харж шилэгднэ л дээ.Энэ удаа олимпийн жил давхцаж байгаагаараа онцлог бөгөөд спартакиад маш ширүүн өрсөлдөөнтэй болох нь тодорхой.Шагналын сан ч нэмэгдсэн.Жиндээ түрүүлсэн тамирчин 1.5сая төгрөг авна.Боксын тэмцээнийг’’ Эрдэнэт’’ үйлдвэр,’Очир ундраа’ ХХК, ’ЭМТИЭС ХХК, мөн МОННИС ХХК  ивээн тэтгэж байгаа.Тамирчдын бэлтгэл ч сайн байна.
Э.Бадар-Ууган,П.Сэрдамба нар оролцохгүй гэсэн сурагтай.Тэд яаж байгаа юм бол,ямар нэгэн шалтгаан байна уу? 
Тэр хоёр гэмтэлтэй байгаа.П.Сэрдамба олимпийн эрхээ авчихсан ,сарвууны бэртэл нь сэдэрсэн болохоор гам хэрэгтэй.Э.Бадар-Ууган Японд эмчлүүлж  байна.Нурууны бэртэл нь бас л нэг сайн илааршихгүй байх шиг..Ачаалал өгөхөөр сэдрээд байна.
Боксынхны хувьд олимпийн эрх авах ганцхан тэмцээн үлдсэн. Аварга маань оролцож амжих болов уу?
Тиймээ,ирэх дөрөвдүгээр сард Казахстанд болох тивийн аваргын тэмцээнээс хэдэн эрх авчих байх.Азийн улсуудад 25 эрх үлдсэн болохоор боломж бий.Э.Бадар-Ууганы эмчилгээ сайн болвол эрхийн төлөө тоглох л байх.Гэхдээ түүнээс өмнө УАШТ-нд оролцож, түрүүлэх шаардлага бий.Түүний жинд Отгондалай сайн тоглож байгаа шүү дээ. .
Танай холбоо шинэ удирдлагатай болсноор ямар ахиц гарч байна вэ?
Шинэ баг гэх нь хаашаа юм.Холбооны одоогийн Ерөнхийлөгч Ч.Ганзориг өмнө нь дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.Ц.Бат-Энх дэд Ерөнхийлөгч бол аль эрт ерээд оноос эхлээд боксын спортыг бүх талаар дэмжиж ирсэн манай  хуучин хүмүүс.Уулын баяжуулах Эрдэнэт  үйлдвэр бол зөвхөн бокс гэлтгүй Монголын спортын гол ивээн тэтгэгч байгууллага.Энэ утгаараа боксынхон мөнгө гуйхын зовлонгоос салсан азтай.Э. Бадар-Ууганы 2007 оныДАШТ-ны мөнгөөс эхлээд өнөөдрийг хүртэл хугацаанд олимп, тив, дэлхий,олон улсын тэмцээнээс боксынхны  авсан бүх медаль, амжилт энэ удирдлагын багтай шууд холбоотой юм.Мөн Ц.Бат-Энх дэд ерөнхийлөгч санаачилж, олимпийн бэлтгэлийг эрчимжүүлж, амжилт гаргахын тулд боксын шигшээ багийн дэргэд Ардын багш Банди,гавьяат дасгалжуулагч Х.Алтанхуяг,Г.Оюунболд, Г.Батбилэг,Н.Баярсайхан,дасгалжуулагч Д.Бумсахъяа, Ц.Цэрэнням,эмч Насанбат нарын бүрэлдхүүнтэй мэрэгжлийн баг ажиллуулж байна. Эрдэнэт үйлдвэрээс эх үүсвэрийг шийдэн 270 мянган ам.долларын үнэтэй ринг,тоног төхөөрөмжтэй боллоо.Басхүү БТСҮГ, ЭМЯ-наас 100 сая төгрөгийн төсвийг гаргаж өглөө.Одоо амжилт гаргахад хувь тамирчнаас шалтгаалах зүйл л үлдээ гэсэн үг.Тамирчдынхаа хоол хүнсэнд үхрийн махан шууз хүртэл бэлтгэдэг болсон ш дээ.
Казахстанаас хэдэн эрх авч чадна гэж бодож байна вэ?
Тэд гэж тоо хэлээд яахав.Цагаан хэл амнаас цээрлэж байгаа юм шүү.Өчигдөр хүртэл холбооны хурал дээр бид энэ тухай ярилцсан.Э.Бадар-Ууганд бүх бололцоо бий,гэвч эмчилгээ нэг л сайн болохгүй байна.Энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байх,юү гэвэл шадар сайд М.Энхболдоор ахлуулсан Олимпод бэлтгэх үндэсний хороо гэж байгуулагдсан ч,сонгууль дөхөөд тэр үү, ажил нь саармагжчихлаа.
Нээрээ таны нэрэмжит тэмцээн болох гэж байгааг сонссон.Хэзээ вэ?
 Би 1992 оны Барселоны олимпоос медаль авснаас хойш 20 жил болж байна.Энэ ойгоо тэмдэглэн нэрэмжит тэмцээнээ найз нөхдийнхөө туслалцаатайгаар хийх санаа бий.Мөн Б.Ганбат багшийнхаа нэрэмжит тэмцээнийг ч хийнэ. Р.Отгонбаяр агсны нэрэмжит тэмцээнийг бас сэргээх гээд ажил их байна.Гэвч заал олдохгүй,хүрэлцээ муу, төлөвлөсөн тэмцээн олон байгаа болохоор олимпоос хойш хийж таарах байх даа.
Өдгөө мөнгө нэг их асуудал биш болсон.Та бүхэн боксын нэг сайхан ордонтой болж болдоггүй юм уу?
Энэ талаар мөн ч их хөөцөлдсөн дөө.Боксын ордон барихад зориулж хотоос хоёр ч удаа газар өгсөн. Харамсалтай нь тэр  газар өөр гараар ороод алга болсоон.
Яагаад?
Анх өгсөн газар дээр нь ’SS club” байгуулагдсан бол дараагийнхийг нь мөн л томоохон эрх мэдэлтэн зарчихсан байдаг юм.Ер нь спортын нэрээр халхавчилсан газрын бизнес хүчээ аван цэцэглэж байгааг холбогдох байгууллагууд шалгах цаг болсон гэж боддог.
Олимпийн медальтнуудын дурсгалын цогцолбор байгуулах ажлыг та бас хөөцөлдөж байгаа гэсэн, бүтэж байна уу?
Олимпийн медальтнуудын холбооноос санаачилж, Засгийн газарт саналаа хүргүүлсэн. Дэмжинэ гэж итгэж байгаа. Буянт-Ухаа дахь спортын цогцолборын дэргэд 20 гаруй метр өндөр хөшөө босгох юм. Зураг төсөл нь гарсан.
За та бүхэнд амжилт хүсье
Ш.АЛТАЙ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car