antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 20, 2016 Comments are off

Ерөнхийлөгч В.Путин “IAAF”–ын шийдвэр шударга бус хэмээн мэдэгдэв

нийтлэсэн Admin
527-1466242199a_41Орос Улсын ерөнхийлөгч Владимир Путин  Оросын хөнгөн атлетын шигшээ багийн  тамирчдыг Бразилийн  Зуны  Олимпийн наадмаас хасах тухай Олон улсын хөнгөн атлетын зөвлөлийн / IAAF/ -шийдвэрийг шудрага бус хэмээн буруушаав.
Түүний үзэж буйгаар, сэргээш хэрэглэсний хариуцлага нь тухайн хүнд хамааралтай байх ёстой. Төрийн тэргүүн Оросын  тамирчдад  Рио-де-Жанейро  явах  боломж бүхий  шийдвэр  гарна гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Ингэхдээ Путин Орос улсын эрх баригчид сэргээштэй хийх тэмцлээ үргэлжлүүлэхээр төлөвлөж  буйгаа онцлон тэмдэглэсэн байна.
Тэрээр тамирчдаас сүүлд авсан сорьцуудын тухай тайлбарлахдаа, Сүүлийн хагас жил Оросын  тамирчдаас гадаадын мэргэжилтнүүд сэргээшийн шинжилгээ  авсан гэдгийг онцлон  тэмдэглжээ. “Жинхэн сорьцыг хэн авах ёстой болж байна вэ? ” гэж ерөнхийлөгч асуужээ.
Түүнээс гадна Владимир Путин мэдэгдэлдээ, Оросын хэдэн арван тамирчдын цусанд илэрсэн  мельдонийн давуу тал удаа дараагийн тэмцээнүүдэд тэр бүр харагдаагүйд гайхаж буйгаа ч илэрхийлсэн.
Оросын тамирчдын сэргээштэй холбоотой  асуудлаар “IAAF”  хэдэн сарын өмнө  Бүх Оросын хөнгөн атлетын холбооны үйл ажиллагааг зогсоосон бол өнөөдөр уг шийдвэрээ хэвээр үлдээв.
 Түүнчлэн  6 дугаар сарын 21-нд болох Олон улсын Олимпийн хорооны хуралдаанаар Оросын  зарим  тамирчдыг Олимпийн наадамд оролцуулах тухай  шийдвэр гарч  болзошгүй  хэмээн албаны хүмүүс найдвар тавьж  буй  юм.
Москва хот.А.Огторгуймаа 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car