antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 18, 2016 Comments are off

ПиАр, лоббистуудын асар их мөнгө, заналхийлэлд автаагүй бодит түүхүүд

нийтлэсэн Admin

lobbying1

Щвейцарийн эрдэмтдийн судалгааны дүнд дэлхийн эдийн засаг 147 аварга корпорацийн мэдэлд байна гэх дүгнэлт гарсан ч, тэдгээр корпорациудад улстөрийн эрх мэдэл байхгүй гэсэн дүгнэлт бас гарсан. Тэгвэл эдийн засгийн хөлсний алуурчин байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн Жон Перкинсийн “Хитмений өчил” номонд улс орнуудын Засгийн газар, корпораци, үндэстэн дамнасан байгууллагууд өөр хоорондоо нягт уялдаатай ажилладаг талаар бичсэн байдаг. Тэрчлэн дэлхийн газрын тосны үйлдвэрлэл эрхлэгч компаниудын ард тухайн улсын Засгийн газрын бодлого, эрх ашиг хамт явж байдаг гэдэг нь нэгэнтээ тодорхой болсон зүйл. Зөвхөн эдийн засгийн бус давхар том эрх ашигтай ангуучид нэгэнтээ манай уул уурхайн салбарыг сонирхоод, хөл тавьчихсан учраас бид ашиг орлогоо авч үлдэхээ бодохоос гадна давхар сэрэмжтэй байх ёстой. Тиймээс ч гадны жишээнүүдийг мэдэж байх хэрэгтэй гэдэг үүднээс өгүүлээд байгаа юм.

Түүнчлэн газрын тосны үйлдвэрлэл олон арван жилийн туршид асар их хуйвалдааныг өөртөө агуулж ирснийг А.Ганбаатар эрхэм охин Г.Ундралын хамт орчуулсан “Хитмений өчил” номонд өгүүлсэн байдаг.

 

Сүрдүүлгэнд автаагүй Ерөнхийлөгч

АНУ-аас ирсэн эвангалистуудын бүлэг болох Summer Institute of Linguistics буюу СИЛ-ийг газрын тосны олборлолттой нууц холбоотой хэмээн буруутгасан Эквадорын Ерөнхийлөгч асан Хаим Ролдос амь насаа алдах хүртлээ тэдний эсрэг хэрхэн тэмцсэн тухай “Хитмений өчил”-д бий.

Ролдосын Засгийн газар 1981 онд Нүүрс усны бодлогыг хэрэгжүүлэх төсөл боловсруулж, Эквадорын парламентад албан ёсоор танилцуулсан аж. Энэ хуулийн төсөл дэмжигдэж, улмаар хэрэгжвэл Эквадор улсаар зогсохгүй Латин Америк болоод бусад улс орнуудыг хамарч, төр болон нефтийн компаниудын хоорондын харилцааг бүхлээр нь өөрчлөх байсан хэмээн Жон Перкинс өгүүлсэн байгаа юм. Нэг ёсондоо улстөрийн шууд удирдлагатай ангуучдын оролцоог ухаалгаар зохицуулах зорилготой байж.

Гэтэл угшил нь том нефтийн концернууд уламжлалт аргаа хэрэглэн, ПиАр-ын мэргэжилтнүүдээрээ Хаим Ролдосыг гутаан доромжлох ажлыг хийлгэжээ. Зэрэгцээд лоббистууд нь асар их мөнгө, заналхийллээр дүүрсэн цүнхээ үүрэн Куито, Вашингтон руу явцгаасан. Тэд анхны ардчилсан сонгуулиар ялсан энэ Ерөнхийлөгч бол орчин үеийн хоёр дахь Кастро юм гэж бүхэнд итгүүлэхийг оролдож байсан.” хэмээн өгүүлжээ.

Гэхдээ Ролдос тэдний сүрдүүлгэнд автаагүйгээр барахгүй улстөрчид, газрын тосны компаниуд, сүмийн хоорон дахь хуйвалдааныг илчилсэн байна. Улмаар Эквадор болон бусад олон улсад нутгийн хэл судлах, бичих, орчуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэх бамбай хийж байгуулагдсан СИЛ-ийг нефтийн концернуудтай хамтарч ажилладаг болохыг нь илчлэн шүүмжилжээ. Тэгээд зогссонгүй. Номлогчдыг Эквадороос гарч явахыг шаардсан аж. Улмаар Ролдосын алсыг харсан хуулийн төслийг парламент нь баталсан ч, үнэндээ үр дүнг нь үзэх ёсгүй байсан аж. Учир нь Ерөнхийлөг Хаим Ролдос 1981 оны 5 дугаар сарын 24-нд нисдэг тэрэгний ослоор нас баржээ. Түүнийг нас барахаас өмнө буюу хууль батлагдсанаас хэдэн долоо хоногийн дараа СИЛ-ийг Эквадороос хөөж гаргасан аж.

Түүнчлэн Ерөнхийлөгч Ролдос Эквадорын ард түмний тусын тулд биш л бол гадаадын компани, нефтийн концернуудын төлөөлөгчдийг эх орноосоо хөөн зайлуулах болно гэсэн сануулгыг албан ёсоор өгчихөөд байсан аж. Гэвч тэр энэ сануулгынхаа дараа удаан амьдарч чадаагүй. Вашингтон болон Нефтийн концернууд түүнийг үзэн яддаг байж. Тиймээс ч түүний амь насанд халдах оролдлогууд гарч байсан бөгөөд сүүлийн халдлагад нь түүний хамгаалалтын ажилтан оролцсон байж болзошгүй аж.

Тэгэхээр энэ бол газрын тосны концернуудын ард нуугдаж байдаг том эрх ашгууд ямар аюултай болохын нэгэн жишээ юм. Ер нь бол томоохон компаниудын хууль бус үйлдлүүдийн эсрэг тэмцсэн тэмцлүүд олон бий. Тэдгээрээс амжилтад хүрсэн нь ч бас байх юм.

 

Тусгаар улсын төр засаг гэж байдгийг харуулсан нь…

Их Британид төвтэй Веданта Ресурс компанийн охин компани болоод Орисса Майнинг төрийн өмчит компаниудын Энэтхэгийн зүүн хэсгийн Нямгири дахь хөнгөн цагааны хүдэр олборлох төлөвлөгөөг Энэтхэгийн Засгийн газраас хориглосон байдаг. Энэ нь компанийн хариуцлагын болоод нутгийн уугуул иргэдийн эрхийн асуудлаарх томоохон амжилт болсныг Эмнести Интернэшнл байгууллагаас тодотгож байгаа юм. Гэхдээ Донгриа Кондийн орон нутгийн иргэд болон уугуул иргэд уул уурхайн төслийн улмаас хүрээлэн буй орчин, ард иргэдийн аж амьдралд ихээхэн аюул учирч буй талаар кампанит ажлыг олон жилийн туршид өрнүүлсний дараа Энэтхэгийн Засгийн газраас шийдвэр гарсан байдаг.

Тус улсын иргэдийн өрнүүлсэн тэмцэлд Эмнести Интернэшнл 2008 оноос нэгдэн өргөн цар хүрээтэйгээр тэмцэж чаджээ. Тэрчлэн Донгриа Кондын иргэд болоод Эмнести-гийн хамтын тэмцлийн үр дүнд тэдний дуу хоолой Дели-гийн эрх мэдэлтнүүдэд хүрснээр тэрхүү хөнгөн цагааны хүдрийн уурхайн төсөл нь ой мод, байгаль орчны хуулийг ноцтой зөрчиж, цаашид ч үргэлжлэх байсныг илрүүлжээ. Мөн боловсруулах үйлдвэрийг өргөжүүлэх төлөвлөгөө нь хууль бус болох нь батлагдсан аж. Тиймээс Энэтхэгийн Засгийн газар Ланжигарын хөнгөн цагаан боловсруулах үйлдвэрийг зургаа дахин өргөжүүлэх төлөвлөгөөг 2010 оны 10 дугаар сарын 20-нд хүчингүй болгосон байна. Хэрэв зогсоогоогүй бол хүрээлэн буй орчинд муугаар нөлөөлөн ундны ус болон агаарын бохирдлыг үүсгэж, улмаар орон нутгийн иргэдийн амьдралыг сүйтгэх байдал дэндүү газар авах байжээ. Мэдээж Энэтхэгийн Засгийн газрын шийдвэр Нямгири дахь уурхайн төслийн хариуцагч Их Британид төвтэй Веданта Ресурс компанийн охин компани, Орисса Майнинг төрийн өмчит компаниудын хувьд санаанд оромгүй байсан биз. Гэхдээ төр засаг гэж байдаг бол нийтийн эрх ашгийн төлөө зогсож, шийдвэр гаргаж чаддаг байх хэрэгтэйг энэхүү явдал харуулсан. Энд бас хүчтэй гүрний эрх ашгийн асуудал давхар яригдаж таарна. Энэтхэг улсын дэлхийн эдийн засаг дахь байр суурь улам бүр нэмэгдсээр байгаа нь, Делигийн байр суурь жижиг биш гэдгийг илтгэж байгаа хэрэг билээ.

Тэгвэл манай улсын тухайд стратегийн гэгдэх төсөл хөтөлбөрүүддээ гадныхны оролцоог авах нь дамжиггүй. Тиймээс ч орж ирчихээд байгаа. Гэхдээ гадны томоохон банкууд, компаниудын ард засгийн сонирхол нь дагалдаж явааг өөрийн эрх ашигтайгаа хэрхэн уях вэ гэдэг нь манай төрийн бодлогод чухал байр суурь эзлэх ёстой биз ээ.

Эх сурвалж:  Э.Болорхажид, Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car