antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2011 Comments are off

Ерөнхийлөгч Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг хориглолоо

нийтлэсэн Admin

-Сонгуулийн тухай хуулийг ирэх долоо хоногийн чуулганаар хэлэлцэнэ-

Оюутолгой бол Монголын эдийн засгийн бие даасан байдлын баталгаа, Монголын нэрийг сайнаар ч, муугаар ч гаргаж чадна шүү гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцоллоо.

Тэрбээр өчигдөр Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Г.Батхүү, Шадар сайд М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт болон Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар Төрийн тэргүүн байр сууриа илэрхийлсэн юм.

Сүүлийн үед Оюутолгойн гэрээтэй холбоотой таагүй мэдээллүүд гарах болсноор дэлхийн зах зээл дээр Оюутолгойн хувьцааны үнэ хоёр дахин унасан талаар Ерөнхийлөгч дурьдлаа.

Өдгөө зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унаж, Европын орнуудад эдийн засгийн хямрал эхэлж байгаа энэ үед Оюутолгойн гэрээг тойрсон маргаанаа зогсоох хэрэгтэйг анхаарууллаа. Эрдэнэтийг XX зууны бүтээн байгуулалт гдэгтэй адил Оюутолгой бол Монголын XXI зууны бүтээн байгуулалт гэж тодотгосон юм.

Мэдээж гэрээнд хөрөнгө оруулагч талтай дахин хэлэлцэж, тохиролцмоор асуудал байдаг ч цаг нь болоогүй гэнэ. Өөрөөр хэлбэл, үндэсний эрх ашигт баригдаж, асуудалд нухацтайгаар хандах хэрэгтэйг шаарддага хүргүүлсэн гишүүдэд Ерөнхийлөгч уламжилсан.

Мөн Оюутолгойн гэрээг улстөржүүлэх шаарддагагүйг ч энэ үеэр тодотгож байлаа. Учир нь эдийн засгийн өсөлтийн гурван төгрөг тутмын нэг нь Оюутолгойтой хамаатай болохыг тэдэнд шууд биш ч тойруу утгаар анхааруулсан.Оюутолгойг Эрдэнэтэй харьцуулбал эдийн засагт үзүүлэх байдлаараа гурав дахин их.

Өөрөөр хэлбэл, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн тодорхой хэсэг нь Оюутолгойтой их, бага хэмжээ-гээрээ холбоотой аж. Иймээс Ц.Элбэгдорж “Ардчилал, нээлттэй байдал гэхээр хэн дуртай нь үг хэлдэг биш шүү” гэв.

Мөн аливаа асуудлыг дотроо хэлэлцдэг байх хэрэгтэйг ч энэ үеэр хэлсэн юм. Түүнээс биш Африкийн тухай ярихдаа Монголын асуудлыг хөндөж, дэлхийн бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдад үг дайх биш. Мөн хүний хэлсэн үгийг даалгүй гомдоллож, асууддыг улам дэвэргэх хэрэггүй талаар дурсаж, гишүүдийг зэмлэх өнгө аяс цухалзуулсан.

Ингэж гадна, дотногуй асуудлыг дэвэргэснээр хөрөнгө оруулагчдыг үргээж байгааг ч шүүмжилж байв. Мөн энэхүү маргаанаас үүдэж, Оюутолгойн хувьцааны үнэ дэлхийн зах зээл дээр унасаар байвал хөрөнгө оруулагч талд гэхээсээ илүүтэй монголчуудад халтай гэнэ.

Учир нь хөрөнгө босгох, ашиглалтад орох хугацаа хойшилбол Монголд хохиролтой. Нэг өдрийн өмнө боловч ашиглалтад оруулах, нэг төгрөгийн боловч хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажиллах нь зүйтэй гэсэн байр суурийг Ерөнхийлөгч баримталж байгаа аж.

Иймээс аливаа асуудлыг дотроо хэлэлцэж байхыг тэрбээр санал болгосон. Гэхдээ Оюутолгойд дэд бүтэц, цахилгаан хангамжийн бэрхшээлтэй асуудал бий. Түүнийг хэрүүл маргаангүй шийдвэрлэж болохыг анхааруулав. Мөн тэрбээр Оюутолгойд ажиллагчдын эхнэр, хүүхдэд ажил, сургууль хэрэгтэй байна.

Цэрэгт татагдсан мэт байдалд ажиллуулж таарахгүй гэсэн санал гаргалаа. Төрийн тэргүүний энэ саналыг Засгийн газрын тэргүүн С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нар хүлээн зөвшөөрч буйгаа хэлсэн. Оюутолгойн талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан тогтоолын дагуу хөрөнгө оруулагчидтай ярьж, Монгол Улсын хувь хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх талаар асуудаыг тавьсан аж.

Гэвч хөрөнгө оруулагч тал гэрээнд өөрчлөлт оруулах асуудлаар одоохондоо ярилцах боломжгүй талаар хариу илгээжээ. Энэ талаар Ерөнхий сайд С.Батболд “Хөрөнгө оруулагч тал хариу ирүүлэхдээ Оюутолгой бол Монголын эдийн засгийн хувьд томоохон төсөл. Бид энэ төслийг зогсоох ёсгүй. Хөрөнгө оруулагчдын хувьд мэдээж Монголын Засгийн газрын зүгээс тавьсан саналд хүндэтгэлтэй хандсан.

Гэхдээ одоогоор бидний саналыг хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Учир нь бид энэ гэрээний үр дүнг ч харж амжаагүй байна. Дараа жилээс үр ашгаа өгч эхлэх ёстой. Монголын тал дахь үр ашгийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бид ажиллана.

Ингэх нь ч угаасаа гэрээний хүрээнд нээлттэй асуудал бөгөөд бид бичгээр харилцаж байгаа. Харин гагцхүү эргэлтэд орж эхлээгүй байгаа энэ төслийн үр ашгийн талаар бид одоо хэлэлцэх нь эрт байгаа юм” гэв. Гэхдээ асуудлыг хоёр талаас бичгээр илгээж, хэлэлцэж байхаар толгой тохилцсон гэнэ.

Улмаар Оюутолгойн гэрээгээр Монгол Улсын Засгийн газар,хөрөнгө оруулагчид удахгүй хамтарсан мэдэгдэл гаргах тухайгаа тодотгосон. Оюутолгойн талаар УИХ-ын хаалттай хуралдаанаар Засгийн газар байр сууриа илэрхийлэх боломжтойг Ерөнхийлөгч хэлсэн юм.

УИХ-ын дэд дарга болон бүлгийн дарга нар ч дээрх саналыг хүлээн зөвшөөрөв.

Харин Сонгуулийн тухай хууль дээр хоёр намын бүлэг ирэх долоо хоног гэхэд тохиролцчихно хэмээн хэлсэн. УИХ-ын даргын Д.Дэмбэрэл Сонгуулийн хуулиар Төрийн байгуулалтын байнгын хороогоор санал хурааж гүйцээгүй, нэгдсэн ойлголтод дөхсөн байдалтай байгаа гэнэ.

Ямартай ч ирэх долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар оруулж шийдэх боломжтой талаар хэлэв. Түүнчлэн Засгийн газар тогтвортой ажиллах ёстой шүү хэмээн байр сууриа илэрхийлж, санаагаа илэрхийлээд амжив.

Сонгуулийн хуулийн 96-97 хувь дээр санал нэгдсэн, улс төрийн шийдэл л хүлээгдэж байгаа гэдгийг Ө.Энхтүвшин дарга нэмж хэлсэн. Мөн ажлын хэсгүүд өдөр бүр хуралдаж, тоон үзүүлэлт дээр саналаа нэгтгэхээр ажиллаж байгаа гэлээ.

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Ерөнхийлөгчийн байр суурийг сонирхсон юм. Өөрөөр хэлбэл, тэрбзэр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй, хориг тавина гэсэн байр суурийг баримталж байгаа нь үнэн үү хэмээн төрийн тэргүүний амыг асуулаа.

Хариуд нь Ерөнхийлөгч Үндсэн хуульд гар хүрэхийг бүхэлд нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм. Учир нь өмнөх долоон өөрчлөлт ямар эрсдэл дагуулсныг сануулж, цаг хугацаа бага байгаагаа санууллаа. Тэрбээр “Сонгууль хүртэл цаг хугацаа бага үлдлээ.

Үндсэн хуулиар нийтийн хэлэлцүүлэг явуулбал цаг үеийн асуудлаас анхаарал холдох болно. УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө Үндсэн хуульд ямар нэг байдлаар гар хүрч болохгүй” гэв. Түүний энэ үг МАН-ын төлөөллийнхнийг гайхшралд оруулсан ч хэн ч дуугарсангүй.

Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car