antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 16, 2016 Comments are off

Тавдугаар эх үүсвэр юу болов оо?

нийтлэсэн Admin

61291_118880

  Эрчим хүчний шив шинэ эх үүсвэртэй болох тухай хэдэн он ч дамнан ярив даа. Гээд өнөөдөр бүтээж хийсэн нь алга байна. Үг үйлдлийн зөрүүг илэрхийлэх нэг зүйл бол энэ билээ. Шийдвэр гаргагч нөхдүүд Тавдугаар цахилгаан станцыг сүндэрлүүлэх гээд байдаг чадлаараа зүтгээд байгаа гэдэг ч газрын асуудлаа ч шийдэж чадахгүй хэчнээн мунгинав. Мэдээж газар үгүй бол тэнгэр дээр ямар барих биш. Бүтээн байгуулалтын сураг тааруухан л өнөөдрийг хүрч байна. Уг нь шинэ эх үүсвэрийг барих байгуулах тухай гэгээтэй яриа олны анхаарлын төвд байв ч, ажил хэрэг болгох эсэх дээр шийдвэр гаргагчид хөшүүн хандаж ирсний балаг л даа. Хөлийн голын хөндий дэх 43 га газрыг өмнө нь “Льюкс Нью Проперти Солюшн” ХХК  эзэмшиж байсан бөгөөд тухайн компанийн газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 729 дугаар захирамжаар хүчингүй болгосон гэх мэдээллийг нийслэлээс өгөөд байсан. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлснээс үзэхэд тэр нь худлаа байж гэж ойлгогдоод байв. Учир нь тэрээр  “ТЭЦ5-ын асуудлыг Засгийн газрын хурлаар 7 удаа хэлэлцсэн. Нийслэлийн удирдлага, Байгаль орчны яамнаас үнэлгээг нь асуусан. Аль аль нь бололцоотой гэсэн. Гэтэл одоо нийслэлийнхэн хувийн компанид өгчихсөн юм байна яана аа гэж байсан билээ. Тэгэхээр Үүл баатрын тэргүүлж байгаа нийслэлийн нөхдүүд Засгийн газарт худлаа мэдээлэл өгсөн гэх ойлголт эндээс гардаг юм. Нийслэлийн бус хувийн эзэмшил дэх газрыг чөлөөлчихсөн гэж донгодоод, Улаанбаатар хотын ундны усны ус тэжээлийн дотоод мужийн хамгаалалтын бүсэд багтдаг,  улсын дархан цаазат Богдхаан уулын ойролцоо байгаа тул төсөл хэрэгжүүлэхийн өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулчихвал л болоод явчихна гээд байсан нь яах аргагүй эргэлзээ дагуулсан гэхчлэн хэлж яриад байвал Тавдугаар эх үүсвэрийг барих нэрээр нэлээд шоу хийж л гэж ойлгогдож байгаа юм.

 Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car