АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Бурхны шашны тэргүүн, Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламтай уулзахаар төлөвлөсөн тухай Цагаан ордноос мэдээллээ. Уг мэдээлэлд тэмдэглэснээр уулзалт нь хувийн шинж чанартай байх гэнэ.
Далай лам өнгөрсөн даваа гарагаас эхлэн АНУ-д гурав хоног айлчлал хийж байгаа юм. “ВВС” агентлагийн сурвалжлагчийн тэмдэглэснээр энэхүү уулзалт нь Далай ламыг аюултай салан тусгаарлагч гэж үздэг Хятадын засаг захиргааны зүгээс томоохон эсэргүүцэл авчирч болзошгүй гэнэ. Далай лам АНУ-д айлчлах үеэрээ Дональд Трампын лалын шашинтнуудыг улс орондоо оруулахыг хориглох санаачилгыг шүүмжилжээ. Түүний хэлснээр бүх лалын шашинтныг алан хядагчид гэж харах нь буруу аж.
Холбоотой мэдээ
Comments are closed.