antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 15, 2016 Comments are off

Сэрэмжлүүлэг: Дөрвөн настай хүүхэд голд унаж амиа алдлаа

нийтлэсэн Admin

14659515055760a5116a535Эцэг эхчүүдийн хайхрамжгүй хараа хяналтгүй байдлаас болж бага насны хүүхдүүд бэртэж гэмтэх, цаашлаад амиа алдах хэрэг гарсаар байна. Он гарснаас хойш бага насны гурван хүүхэд усанд буюу тогтоол усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан бол мөн өчигдөр дахин нэг хүүхэд голд унаж эндсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум 2-р баг Нарийний ам гэх газарт дөрвөн настай эрэгтэй Ц нь голд унаж нас барсан хэргийг шалгаж байна Мөн түүнчлэн өчигдөр цагдаагийн байгууллагад БГД-7 “ГССҮТөвд гэмтсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг шалгахад, Сэлэнгэ аймаг, Ерөө сум 1-р багт суух М /эр.01н/ нь гэртээ буцалж байгаа халуун хоолонд түлэгдэн хэвтэн эмчлэгдэж байгааг шалгаж байна.

Ийнхүү урин дулаан цагт бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, тог цахилгааны утсаа хол байлгах, гол усны дэргэд ганцааранг нь үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллага, онцгой байдлын албанаас анхааруулж сэрэмжлүүлээд байхад эцэг эхчүүд, асран хамгаалагч нараа хариуцлагатай анхааралтай байл даа. Бяцхан үрсээ өөрсдийн буруу хайхрамжгүй байдлаас болж битгий амь нас, эрүүл мэндийг нь хохироогоод байгаачээ гэж гуймаар байна.

Эх сурвалж: О.Сайхан Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car