antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2016 Comments are off

Шагайн харвааны өсвөрийн аваргууд тодорлоо

нийтлэсэн Admin

06832dc610dbe1e8original

Монголын шагайн холбооны насанд хүрэгчид болон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Шагайн харвааны төв асар зохион байгуулсан бөгөөд өсвөрийн аваргууд тодорлоо.

Харваачдын эгнээг өргөтгөж, залуу харваачдад шагайн харвааны ёс жаягийг өвлүүлэн өсвөрийн харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 13 дахь удаагийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 11 багийн 100 гаруй харваачид оролцлоо. Энэ удаагийн тэмцээнийг “Егүзэр хутагт Дамдин Бишрэлт” сангийн тэргүүн, МШХХ-ны дэд ерөнхийлөгч М.Нямаа 3 дахь жилдээ ивээн тэтгэн явуулсан юм.

Тэмцээнд Хөвсгөл, Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Төв, Дундговь аймгийн баг тамирчид хувийн цувааны 7-8 нас, 9-12, 13-16 насны ангилалд өрсөлдлөө. 2016 оны УАШТ-д Дорноговь аймгаас хамгийн олон буюу 3, Төв аймгаас 2 баг оролцжээ.

Тэмцээний дүнг сонирхуулбал, Багийн харваанд: 1- р байрт Б.Цогтбилэг ахлагчтай Хэнтий аймгийн Баянмөнх сумын баг, 2- р байрт Б.Наранцогт ахлагчтай Өмнөговь аймгийн Ханбогд сумын баг, 3- р байрт С.Сэр-Од ахлагчтай Төв аймгийн Өндөрширээт сумын баг тус тус шалгарлаа.

Цуваа харвааны 7-8 насны ангилалд М.Мөнгөншагай /Дундговь, Дэрэн сум/, Лхагвадорж /Төв, Өндөрширээт сум/, О.Хангал /Дорноговь, Айраг сум/ нар эхний гурван байр эзэлжээ. 9-12 насны ангилалд Б.Алтаншагай /Хэнтий, Жаргалтхаан сум/, Г.Төрболд /Хэнтий, Баянмөнх сум/, Д.Уламбаяр /Дорноговь, Айраг сум/ 1,2,3-р байрт шалгарсан бол 13-16 насны ангилалд Т.Батбаяр /Хэнтий Баянмөнх сум/, У.Булгантамир /Хэнтий Жаргалтхаан сум/, Б.Наранцогт /Өмнөговь Ханбогд сум/ нар эхний 3 байрт шалгарсан байна.

Тэмцээнд оролцсон баг харваачдын тоо өмнөх жилүүдээс өсөж, оноо мэргэнийг нь дүгнэхэд залуу харваачдын ур чадвар өндөр байсныг зохион байгуулагчид онцоллоо. Мөн тэмцээнд оролцсон хамгийн залуу 21 харваач хүүхдүүдэд “Егүзэр хутагт Дамдин Бишрэлт сан”-гаас гарын бэлгээр урамшуулжээ.

Хувийн цуваа харвааны ангилал бүрт эхний гурван байрыг эзэлсэн харваачдыг Их Монгол Улс байгуулсны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Ерөнхийлөгчийн гарын бэлгээр шагнах юм.

 

Д.Өлзий

Эх сурвалж: Unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car