antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2016 Comments are off

Өчигдөр гурван машин хулгайд алдагджээ

нийтлэсэн Admin

1465866492575f58fc496a0

Сүүлийн үед автомашин хулгайд алдагдах хэрэг нэмэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн билээ. Өчигдөр гэхэд Нийслэлд гурван автомашин хулгайд алдагджээ. Тодруулбал, өчигдөр БГД-12 “Бичил” угаалгын газраас 07.25-д автомашинаа хулгайд алдсан” гэх мэдээллийг шалгахад, БГД-8. хороонд суух иргэн Б /эр.31н/-ийн “lexus RX-450” автомашиныг тус газрын манаач ажилтай ЧД-15 хороонд суух Д /эр.25н/ гэгч хулгайлан авч явсныг илрүүлжээ. Мөн түүнчлэн БЗД-11 “Хорих ….-р ангийн гадна зогсоолд байсан автомашин хулгайд алдагджээ.

Хэргийг шалгахад СХД-10. хороонд суух иргэн Т /эр.21н/-гийн “Honda Civic” автомашиныг Дундговь аймгийн Адаацаг сумын 1-р багт суух Б /эр.34н/ нь хулгайлсаныг шуурхай олжээ. Мөн БЗД-4 “Шүхэртийн … тоот хашааны үүднээс өчигдөр 01.00-12.00 цагийн хооронд автомашин хулгайд алдсан” гэх мэдээллийг шалгахад, ХУД-9 хороонд суух Г /эр.23н/-ын цагаан өнгийн “Hyundai Sonata-6” автомашин алдагдаад БЗД-13 хорооны нутаг дэвсгэрт зам дагуу тоногдоогүй олдсон хэргийг шалгаж байна. Бусдын автомашиныг хээв нэг өөрийнх юм шиг хулгайлан алга болдог хулгайчид улам хүрээгээ тэлж, арга барил нь ч нарийссаар байгаа талаар албаны эх сурвалж мэдээллэж, иргэдэд сэрэмжлүүлж байна.

О.Сайхан

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car