
Бид Европыг сургасаар байгаа нь аз уу, эз үү?
Сургсаар даруй 120 гаруй жил (1906 онд) болж байна. Халамжлагч, сургагч минь болооч гэж хэн ч биднийг дууцаагүй агаад бид л тупган хүлэалгэчихсэн хэрэг. Англосаксууд юм чинь аргагуй шүу дээ! Өнгөрсөн өвөл “Хорвоогийн тэртээ хязгаарт” нэртэй клубийн дайллага дээр даргалаачин болох цэргийн өндөр тушаалтан, бэлтгэл дарга их дуугаар “Бид-Англосаксууц, Англосаксуудад аливаа нэгэн зүйл хэрэгтэй бол тэр очно, авна” хэмээн өндөр дуугаар зориг төгөлдөр тунхагаасан юм.
Эрхэм даргын үгийг нижигнэтэл алга ташин хүлээж авлаа.
Дайллагад энгийн дал гаруй, армийн болон усан цэргийн хорин таван зочин ирсэн байв. Энэхүү гайхамшигг тунхаглалаас төрсөн хэмгүй их огшлоо даран тайвшрахад тэдэнд даруй хоёр минут орчим хэрэг болов. Энэ зуурт элэг зүрхнээсээ ч юм уу, ходоод гэдэснээсээ ч юм уу, тэр гэхийн тэмдэггүй хаа нэг газраасаа тэрхүү тунхагаас оргилуулсан зориг төгөлдер, лүндэн буулгагч маань хамаг л биенээсээ, бүр үснийхээ үзүүрээс хүртэл гэрэл цацруулан бахтай нь аргагүй инээмсэглэн зогсов оо.
Ийн байтал эртний цаг тооны бичгийн зурагт, эхийнхээ умайг мэс заслын эмч дуудмаар болтол тун ч осолтой, байдгаар нь нээчихээд эс төрөн, зурхайн ордуудын үйлийг үзэхдээ харваас юу хийж байгаагаа эс ойлгох, тун ч гудиггүй, ихэд баясгалантай хүн дүрслэгдсэн байдаг нь санаанд оров. Дээрх тунхаглалыг энгүүн англи хэлэнд буулгавал (мөн түүнд шингэсэн санааг нь) “Англи, америкчүүд бид хулгайч, дээрэмчид, зандалчид үүгээрээ ч бахархаж байдаг” гэж л буух юм даа.
Хүмүүн төрөлхтний өмнө шившиг болох ийм тунхаглалыг шүтэгч англосаксыг тэвчиж байгаа англосакс хүнийхээ хувьд соёлт ертөнцийн өмнөөс ичингүйрч байгаагаа босоод хэлчих иргэний зоригтон тэнд байсан англи, англосаксуудын дундаас нэгээхэн ч гараагүй юм. Би ч энэхүү хүндэт үүргийг үүрчихэж зориглоогүй дээ. Хэрэв зориглосон бол хожим нь юу ч ойлгож, ухварлах чадваргүй ч тэдний шударга ёс журмынх нь суурь болсон ёс зүйгүй харанхуйчуудыг сургахыг оролдогч, бүтэлгүй номлогчоор тодорч амьтан хүний элэг доог болж уураа барах байсан биз ээ.
Цэргийн хувцастай номлогчийн муу ёрын гэмээр айлдварт хүүхэд шиг цагаахан, чин сэттэлээсээ хөөрцөглөн бахдагчдыг үнэхээр магтууштай юм шиг ээ! Үүгээрээ бид өөрсдийн үндэсний сэттэлгээний нууцыг дэлгэж байгаа хэрэг биш үү?
Танхимд манай нийгмийн хамгийн нөлөө бүхий бүлгийнхэн буюу нийгмийг хөдөлгөж, залуурыг нь гартаа атгасан, түүнийг амьдруулж байгаа хэсгийнхэн сууж байлаа. Нэг үгээр Нэгдсэн улс тэр чигээрээ цуглачихсан мэт, үндэснийхээ ёс зүйн хэм хэмжээг бүрэн эрххэйгээр ярьдаг өмгөөлөгчид, банкны эзэд, худалдаачид, үйлдвэрийн эзэд, сэтгүүлчид, улстөрчид, арми, усан цэргийн дарга нар байв.
Тэдний баяр, энэхүү бахархал нь сэтгэлийн хөдлөлөөр санаандгүй оргилсноос болж хожим нь нүүрээ улалзуулах дурсамж төдий үе юм. Тийм ээ, танхимын хөөрсөн уур амьсгал бяцхан намжих аядвал өөр нэг нь тэр даруй босч англосаксын тухай улиг болсон аугаа үнэн зүйлсээ маггаад л нижигнэсэн алга ташилтаар угтуулна даа. Хүмүүн гэгч ийм л амьтад буюу. Тэд бусдад харуулах албан ёсных, нууж явдаг өөр нэгэн гэсэн хоёр ёс зүйтэй ажээ. Бид “Бурхандаа итгэж…” гэсэн уриатай. Цаасан доллар (жаран центайн үнэтэй) дээр бичээстэй байдаг энэ уриаг уншихад тэр цаас залбиран гиншиж байх мэт болдог юм даа.
Энэ ч манай албан ёсны уриа л даа! Үнэндээ бол “Англосаксд ямар нэг юм хэрэгтэй бол тэр очно, авна” гэсэн нь дотор бодол маань юм шүү дээ. Америкчууд бид ах дүүсийн хайраар нэгдсэн нэгэн их гэр бүл юм шүү хэмээн дүгнэж болох “Ex plyribus” (Их юмнаас ганцыг л) гэсэн аугаа мөн, тун чиг хүмүүнлэг, энэрэнгүй уриагаар манай албан ёсны ёс зүй илэрхийлэгддэг юм. Гэтэл үнэнхүү мөрддөг нь “Хүүе чи түргэн авч бай!” гэсэн үхэшгүй мөнхийн араншингаар илэрч байдаг.
Бид имперализмыг Европын хаант улсуудаас зээлдэхдээ эх оронч үзлийн тухай ойлголтыг ч (Америкт эх оронч үзэл гэж юуг ойлгодгийг хэн нэгэн хэрсүү ухаантан хэлээд өгдөг ч болоосой) хамтад нь авсан. Тиймээс шударга ёсны болон ачийг хариулах утгаараа энэхүү зээлийнхээ хариуд бид европчуудад алив нэгийг зааж сургах учиртай гэсэн үг.
Европынхонд эрх чөлөөний анхны хичээл заасан тэр цагаас хойш зуу гаруй (1906 онд) жил нисэн өнгөрчээ. Францын хувьсгалын амжилтад, түүний ач холбогдолд хувь нэмэр нь их байгаа.
Бид хожим нь ч Европынхонд өөр бусад хичээл зааж л байсан.
Бид байгаагүй бол хэзээ ч үзэхгүй,
Бид байгаагүй бол Европын орнууд өндөр албан татварын амтыг тийм эрт амтлахгүй,
Бид байгаагүй бол Европын хүнсний трестүүд хүмүүсээс мөнгийг нь авч тэдний ходоодыг хороор тэжээх урлагаас эзэмшихгүй,
Бид байгаагүй бол Европын даатгалын компаниуд бэлэвсрэл, өнчрөлийг далимдуулан тийм түргэн баяжихад суралцахгуй
Бид байгаагүй бол шар хэвлэлийн дайралт Европт тийм богино хугацаанд нэвггэрчихгүй байхсан биз ээ.
Бид Европыг америкжуулахсан гэж эцэж цуцахыг эс мэдэн тун шаргуу, нөр хичээнгүй зүтгэж, энэ ажил минь яваандаа бүтнэ гэдэгт итгэсээр байгаа шүү.
Орчуулсан Бисүүд овогт Ж.Зундуй
Холбоотой мэдээ
Comments are closed.