antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 10, 2016 Comments are off

Х.Клинтоныг дэмжихээ Обама албан ёсоор мэдэгдэв

нийтлэсэн Admin

1465518659575a0a438c21c

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших нь үндсэндээ тодорхой болоод байгаа Хиллари Клинтоныг дэмжиж байгаагаа Ерөнхийлөгч Барак Обама пүрэв гарагт албан ёсоор мэдэгдсэнээр хэдэн сарын турш яригдаж байсан эргэлзээ таамаглалд цэг тавилаа.

“Би түүнтэй хамт” гэж хэлж буй Обама харуулсан дүрс бичлэг хатагтай Клинтоны сонгуулийн сурталчилгааны цахим хуудаст тавигдсан байна.

Обама цааш ярихдаа “Энэ ажил ямар хүнд хэцүү болохыг би мэдэж байна. Хиллари үүнийг сайн хийж чадна” гэжээ.

Хиллари Клинтон өөрийгөө Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр зарласнаас хоёр хоногийн дараа буюу өчигдөр Обама интернэтээр ийм мэдэгдэл хийлээ.

Намын дотор эв нэгдлийг хангахын тулд Хиллари Клинтоны өрсөлдөгч сенатч Берни Сандерст шахалт үзүүлэхийн зорилгоор уг бичлэгийг хийсэн гэж шинжээчид дүгнэж байна. Клинтон нэр дэвшигчээр сонгогдох нь нэгэнт тодорхой болсон хэдий ч Сандерс кампанит ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car