antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2012 Comments are off

Оозэки Барүто анхныхаа түрүүг авлаа

нийтлэсэн Admin

Сүмо бөхийн шинэ оны анхны башё өчигдөр өндөрлөлөө. Манай улсаас дээд зиндаанд долоон бөх барилдсанаас Кёкүюхо /3-12/ тавин хувийн амжилтаа үзүүлж чадалгүй буцаад жюүрёд зодоглох нь тодорхой болов. Харин жюүрёд барилдсан гурван бөхөөс хоёр нь наймаас дээш даваа авснаар ирэх башёд чансаагаа ахиулах болж байна. Токитэнкү /11-4/, Кёкүтэнхо /9-6/, Асасэкирюү /9-6/, сэкивакэ Какирюү /10-5/ гэсэн амжилтыг үзүүллээ. Оозэки Харүмафүжи /11-4/ сүүлийн өдөр Котошогикүд унасан. Котошогикү монгол оозэкиг давснаар тавин хувийн амжилтаа үзүүлж шинэ цолоо хадгалж үлдэж чадлаа. Нэгэнт түрүүлэх нь тодорхой болоод байсан зүүн жигүүрийн тэргүүн оозэки Барүто хацү башёгийн сүүлийн өдөр 69 дэх их аварга Хакүход өвдөг шороодов. Аваргын хувьд энэ башёд дээд амжилт эвдэх зорилготой байсан ч 12 даваатайгаар эзэн хааны цомыг авч чадсангүй. Барүтогийн хувьд дээд зиндаанд оозэки цолтой барилдаж эхэлснээс хойш гурван жилийн дараа ийнхүү анхны түрүүгээ авч байна. Барилдааны дараа тэрээр өгсөн ярилцлагадаа “Би түрүүлэхийг маш их хүсч байсан. Үргэлж эзэн хааны цомыг авахыг хүсч, түрүү бөх хэмээн цоллуулахыг мөрөөдөж бэлтгэл сургуулилтаа нэлээд чамбай хийсэн. Үр дүн нь гарлаа. 2012 оны анхны башёгийн түрүүг хүртсэндээ маш их баяртай байна. Цаашид улам сайн барилдаж аварга цол хүртэхийн төлөө хичээх болно” гэжээ. Барүтогийн барилдааныг түүний гэргий болон ээж нь үзэж сонирхсон байна. Дашрамд сонирхуулахад, тэрээр 2004 оны тавдугаар сард мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд дэвшжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car