antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 8, 2016 Comments are off

“Амар түвшин” дуугаар О.Амартүвшин ядарсан пиар хийж эхлэв үү

нийтлэсэн Admin

УИХ-ын сонгууль болоход ердөө 21 хоног үлдсэн байна. Сонгуульд нэр дэвшигчид шоволзож, нойргүй хонох хоолгүй явах нь юу ч биш болчихоод байна. Нөгөө талаараа ард түмнээ хайрлах хайрын сарыг үргэлжүүлсээр байгааг нүдтэй чихтэй болгон харсаар л суугаа. Харин сонгуульд нэр дэвшигчид далд нууцаар, ил цагаанаар пиараа аль хэдийнэ хийгээд эхэлсэн бололтой шүү. Уг нь Сонгуулийн тухай хуулиндаа бол сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх хугацаа болоогүй байгаа. Энэ сарын 11-нээс эхэлж сонгуулийн сурталчилгаа явуулах ёстойг мэдсээр байж аль эрт эхлүүлсэн хүмүүс мэр сэр байгаа бололтой. Тэдний нэг бол төрсөн нутаг Булгандаа нэр дэвшиж байгаа UFC группын захирал О.Амартүвшин юм.

Тэрбээр нутгийнхаа “Булган хангай” дэвжээний дуучин бөхчүүдээр “Амартүвшин” дууг дуулуулжээ. Тодруулбал, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын начин И.Ёндонсамбуу, аймгийн хурц арслан Ө.Сүхбат нараар дуулуулсан дууны агуулга нь өөр өнгө аястай буюу нэр дэвшигч О.Амартүвшинд зориулагдсан пиарын дуу мэт харагдаад байна. Уг нь ард түмэнд ардын дуу мэт зүрх сэтгэлд нь хоногшсон уг дууг сонгуулийн пиарт ашиглаж эхэлсэн нь хэр зөв бөгөөд ёсзүйтэй алхам юм бэ. Хэдийгээр Сонгуулийн тухай хууль илт зөрчсөн мэт харагдахгүй ч цаад агуулга өнгө аяс нь яах аргагүй сурталчилгааны хэлбэр юм байна гэж харах, хардах хүмүүс цөөнгүй байна. Гурван минут гаруйтай үргэлжлэх дуунд Амартүвшин гэдэг нэрийг олонд илт харуулсаар байгаа юм. Ийм арчаагүй ядарсан зүйлээр пиараа хийж эхэлсэн үү юмуу даа хардаж байна О.Амартүвшин минь ээ.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car