Монголын боловсролтой дайчин эмэгтэйчүүдийн нэг гэж үнэлэгддэг Б.Мөнхсоёл улс төрд өөрийн дуу хоолой, үйл хэргээ зориулахаар эрслэн шийдсэнээ өнөөдөр баталгаажууллаа. Тэрээр УИХ-ын 59-р тойрогт бие даан өрсөлдөхөөр болж, эрхийн батламжаа гардан авлаа. Б.Мөнхсоёл нь Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар ажилладаг мэдлэгтэй, тэргүүлэх сэхээтэн эмэгтэй юм. "Үр хүүхэд, хойч үедээ хүнээ дээдэлсэн сайхан нийгэм хүлээлгэн өгөхийн тулд бидний залуус амиа бодож хойш сууж болохгүй үе ирчихээд байна" гэж Б.Мөнхсоёл онцолж байна.
Сэхээтэн гэдэг нийгмийг урагш чиглүүлж, оюун санааны түүхийг бүтээж, нийгэмд бодит өөрчлөлтийг зоригтой хийж чаддаг хүмүүсийг хэлнэ. Тиймээс тэр үүргээ ухамсарласан иргэн хүний хувиар энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие даан өрсөлдөж байгаа юм байна. Түүний өрсөлдөх тойрогт нэр дэвшиж буй улстөрчид бие даагч Б.Мөнхсоёл гэх энэ эмэгтэйг хүчтэй өрсөлдөгч гэдгийг ухаарч, эмээж байгаа сурагтай.
Холбоотой мэдээ
Comments are closed.