antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 7, 2016 Comments are off

Евро-2016-гийн хамгийн өндөр, намхан, үнэтэй, хямдхан тоглогчид

нийтлэсэн Admin

13388915_1211145105587141_1321630437_o

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн эхлэхэд ердөө гуравхан хоног үлдээд байна. Хөлбөмбөгийн хорхойтнууддаа Евро-2016-гийн нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэхээр зэхлээ. Энэ бол хамгийн хамгийн. Хамгийн үнэтэй, хямдхан, намхан, өндөр гээд явчихна. Уншаарай. Хямдханаас нь эхэлье.

Хамгийн хямдхан – Эмре Мор

euro001 emre mor

Эмре Мор дөнгөж 18 настай. Тэгээд ч Данийн “Норшеллан” багт тоглодог тул та бүхэн дуулаагүй биз. Түүний зах зээлийн үнэ одоогоор 100 мянган евро гэнэ. Гэхдээ энэ турк залуу ирээдүйд тун сайн хөлбөмбөгч болох магадлал “үнэртүүлж” буй тул шигшээдээ дуудагджээ.

Хамгийн үнэтэй – Криштиано Роналдо

13389144_1211150098919975_556380258_o

Энэ удаагийн Европын АШТ-д хамгийн үнэтэй нь Роналдо байх болно. Хэдийгээр Гарет Бэйл оролцох ч гэсэн яг одоогийн зах зээлийн үнэлгээгээр бол Роналдо 110 сая евро хүрч байгаа юм байна. Харин Бэйл 80 сая дээр тогтож байгаа ажээ. Бэйлийн дараагаар Томас Мюллер, Эден Азар, Роберт Левандовски, Поль Погба, Антуан Гризманн гээд жагсаж байгаа гэнэ.

Хамгийн үнэтэй баг – Герман

euro003 germany

Үнэтэй хөлбөмбөгчөөс гадна үнэтэй баг гэж гаргавал Дэлхийн аварга Герман жин дарж байна. Левийн багийн тоглогчдын нийт үнэ 562 сая еврод хүрчээ. Харин Дель Боскегийн багийнхан нийтдээ 557 сая еврогийн үнэд хүрч буй юм байна. Гуравт Вильмотсын “Улаан чөтгөрүүд” 461 сая еврогоор оржээ.

Хамгийн хямдхан баг – Унгар

euro004 hungary team

Унгар хөлбөмбөгийн том соёл, түүх, уламжлалтай. Ойрын хэдэн жилд олон улсын тэмцээнд таг чимээгүй байсан ч гэсэн энэ удаад тивийнхээ аваргад ямар ч байсан оролцохоор болсон. Тэдний шигшээ багийн тоглогчдын нийт үнэ 27.3 сая евро л гэнэ. Унгарын шигшээгээс хамгийн үнэтэй тоглогч нь Туркийн “Бурсаспор”-ын Балаж Жужак бөгөөд 6 сая еврогоор үнэлэгджээ. Харин хаалгач Габор Кирай хамгийн хямдхан нь. Түүний үнэ 250 мянган евро гэнэ. Гэхдээ хямдхан гээд хямдхан хожигдоно гэсэн үг биш шүү дээ.

Хамгийн өндөр – Костел Пантилимон

euro005 pantilimon

“Уотфорд”-д очоод буй Костел Пантилимон 203 сантимерт өндөр. Европын АШТ-ийн талбайд түүнээс өндөр тоглогч нэгээхэн ч тааралдахгүй. Биеийн жин нь 99 кг байгаа юм билээ. Энэ нь хөлбөмбөгчдөд бол бас л хүнд жингийн тамирчин шиг гэсэн үг.

Хамгийн өндөр баг – Швед

euro006 sweden team

Шведийн шигшээд Ибрахимович, Гранквист, Исакссон гээд өндөр залуус олон. Тэдний биеийн өндрийн дундаж нь 186.3 сантиметр болж буй гэнэ. Харин хамгийн намхан нь туркууд аж. Тэдний өндөр 180.2 сантиметр юм байна.

Хамгийн намхан – Лоренцо Инсинье

euro007 insigne

Хэрвээ Матье Вальбуэна элдэв бичлэгээ бусдад алдаагүй бол энэ жагсаалтыг тэргүүлэх л байлаа. Гэвч түүнийг үгүйд итали залу Лоренцо Инсинье тэргүүлж байна. Түүний биеийн өндөр 164 сантиметр. Инсинье хамгийн намхантайгаа адил мөн хамгийн хөнгөн тоглогч болж байна. Биеийн жин нь 58 кг ажээ.

Хамгийн ахмад – Габор Кирай

euro008 kiraly

Унгарын шигшээ багийн хаалгач Габор Кирай 40 сая хоёр сартай.

Хамгийн залуу – Маркус Рэшфорд

euro009 rashford

“Юнайтед”-ын 18-тай залуу Рэшфорд зөвхөн шигшээдээ төдийгүй Евро-2016-д ч хамгийн залууд тооцогдож байна. Тэр 18 нас долоон сартай юм.

Хамгийн ахмад баг – Ирланд

euro10 ireland team

Мартин О`Нил энэ удаагийн тэмцээнд их хашир туршлагатай залуусаа авчирч байгаа. Тэдний дундаж нас 29.4. 40 гарсан Шей Гивен хамгийн ахмад нь байгаа бол хамгийн залуу нь багтаа 24 настай Жефф Хендрик юм.

Хамгийн залуу баг – Англи, Герман

euro11 england team

Маркус Рэшфордыг авсанаар Английн шигшээ багийн дундаж нас үлэмж доошилсон. Мөн тус багийн хамгийн ахмад нь 30 настай Уэйн Руни гэхээр баг бүхэлдээ залуу байгаагийн гэрч юм. Германы шигшээ мөн залууд тооцогдож байна. 20 настай Лерой Сане хамгийн залуу нь, хамгийн ахмад нь 31 настай Бастиан Швайнштайгер юм. Англи болоод Германы шигшээгийн дундаж нас 25.4-ыг зааж буй ажээ.

Р.Гэгээ

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car