antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 31, 2016 Comments are off

Бух ба баавгай

нийтлэсэн Admin

angar_700x700

Хөрөнгийн зах зээлийг бух ба баавгайгаар дүрсэлж илэр­­хийлэх нь олонтаа. Дэлхийн хамгийн том Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн гадна талд хүрлээр хийсэн маш том бухын хөшөө байх бөгөөд энэ нь жуулчдын сонирхлыг ихээр татна. Зургаа авахуулах гэж ирсэн жуулчдын тоогоор Нью-Йоркийн Эрх Чөлөөний Хөшөөний дараа ордог.

Хөрөнгийн зах зээлийн тө­лөв байдал нь тухайн зах зээлд арилжигдаж буй хувьцаа болон үнэт цаасны үнэ ханшийн өөрчлөлт хөдөл­гөөнөөр илэр­хийлэгдэнэ. Хувьцааны үнэ өсөхийн хэрээр зах зээлийн үнэлгээ нь нэмэгддэг. Энэ тохиолдолд зах зээлээс хувьцаа болон бусад үнэт цаасыг худалдан авах хөрөнгө оруулагчдын эрэлт их байна. Харин эсрэ­гээрээ хувьцааны үнэ буурахын хэрээр зах зээлийн үнэлгээ буурдаг. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагч нар өөрт байсан хувьцаагаа зарах сонирхол нь давамгайлсан байдаг. Хөрөнгийн зах зээлд ч мөн ялгаагүй бүтээгдэхүүн буюу хувьцаа, үнэт цаасны үнэ ханш нь эдийн засгийн суурь онол буюу “эрэлт, нийлүүлэлтийн хууль”-ийн зарчмаар тогтдог. Ерөнхийдөө хувьцааны үнэ ирээдүйд өснө гэсэн хүлээлттэй хөрөнгө оруулагч нар хувьцаа нэмж авдаг бол хувьцааны үнэ цаашид буурна гэж үзвэл хөрөнгө оруулагч нар өөрт байсан хувьцаагаа зардаг. Хөрөнгийн зах зээл дэх өөрчлөлт хөдөлгөөн нь хөрөнгө оруулагч нарын дээрх хүлээлтээс шалтгаалдаг бөгөөд үүнийг бух ба баавгайн ерөнхий шинж чанартай нь адилтгадаг юм.

Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа худалдан авах эрэлт нэмэгдэж ингэснээр хувьцааны үнэ өсөхийг “bull market” буюу бух зах зээл гэдэг. Энэ нь бух өрсөлдөгчөө эврээрээ сэжиж дээш нь шиддэгтэй холбоотой. Тиймээс ерөнхийдөө хувьцааны үнийн өсөлт ажиглагдаж буй үед “bullish” буюу бух давамгайлж байна гэдэг. Дүрслэлээрээ хувьцааны үнэ дээш шидэгдэж байна гэсэн үг. Харин эсрэгээрээ зах зээл дэх хөрөнгө оруулагч нар хувьцаагаа зарах нь ихсэж нийлүүлэлтийг нэмэг­дүүлснээр хувьцааны үнэ буурах бөгөөд үүнийг “bear market” буюу баавгай зах зээл гэдэг. Өрсөлдөгчөө савраараа доош дарахтай нь адилтгаж хувьцааны үнийн бууралтыг баав­гайгаар дүрсэлдэг. Зах зээл ерөнхийдөө хувьцааны ханшийн бууралттай байвал  “bearish” буюу баавгай давамгайлсан гэж үздэг. Энэ нь баавгай хувьцааны үнийг доош дарж байна гэсэн дүрслэлтэй холбоотой.

Хэдийгээр бух нь хувьцааны үнийн өсөлтийг,  баавгай нь уналтыг илэрхийлж байгаа боловч хөрөнгө оруулагч нарын арилжааны стратегиэс шалтгаалж аль зах зээл дээр ашиг орлого олохоо тодорхойлдог. Энэ нь баавгай буюу хувьцааны ханш унаж буй үед хөрөнгө оруулагч бүр мөнгө алддаггүй гэсэн үг.

Тухайлбал, хувьцааны үнийн уналтаас орлого олдог хөрөнгө оруулалтын стратеги байдаг бөгөөд үүнийг богино арилжаа буюу short selling гэдэг. Хувьцааны үнэ ойрын ирээдүйд унана гэж үзвэл богино арилжаалагч нар өөр хүнээс хувьцаа түр зээлж түүнийгээ тэр даруйд нь зарна. Харин үнэ буурсан үед нь буцаан худалдан авч хувьцааны зээлээ эргүүлж хаадаг. Ингэснээр хувьцааны үнийн уналтаас ашиг орлого олох боломжтой.

Монголд бух ба баавгай зах зээл байна уу. Хариулахад маш хүнд­­рэлтэй. Учир нь өнөөдрийг хүртэл дотоодын хөрөнгийн зах зээлд хувьцааны ханш зах зээлийн бодит эрэлт нийлүүлэлтэд суурилах ямар ч боломжгүй хэвээр байна. Учир нь нийлүүлэлт тал нь хязгаарлагдмал. Ихэнх томоохон хувьцаат компанийн 90-ээс дээш хувийн хувьцаа нь цөөн хүний гарт төвлөрсөн байдаг. Нөгөөтэйгүүр, зах зээлийн нэр хүнд муу, оролцогчдын тоо хязгаарлагдмал байдаг тул эрэлт тал нь ч зах зээлийн зарчмаар тогтдоггүй. Тиймээс дотоодын зах зээл дээр хувьцааны ханш үндэслэлгүйгээр хэт өсөх, эсвэл хэт буурах эрсдэл ихтэй. Үүнийг засах гол шийдэл нь дотоодын хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоог нэмэгдүүлэх явдал юм. Өнгөрсөн сарын хувьд авч үзвэл дотоодын хувьцааны зах зээлд идэвхтэй оролцогчдын тоо дөнгөж 100-200 хүнээр тоологдож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car