antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2016 Comments are off

Зүүн барууны магнай аваргууд түрүү булаалдав

нийтлэсэн Admin

1464563927574b78d74705c

Монгол улсад Иргэний нисэхийн салбар үүсэн байгуулагдсаны түүхт 91 жилийн ойд зориулсан Монгол улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан сайхан боллоо. Зүүн барууныг магнайлан барилдсан C.Мөнхбат, Г.Эрхэмбаяр аваргууд түрүү булаалдаж, Мөнхбат тахимдаж давснаар түрүү бөхөөр тодров. Их шөвөгт улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан Б.Батмөнх нар шалгарлаа. Мөнхбат аварга Жаргалсайханыг амалж мушгиад давсан бол, Эрхэмбаяр аварга Батмөнх заантай тунаж, зүүн хутгаад давна лээ.

Сар шинийн барилдаанаас хойш зодоглоогүй арслан Х.Мөнхбаатар, гарьд Ш.Жаргалсайхан нар зодоглосон нь эхний сонин байлаа. Х.Мөнхбаатар арсланг дөрвийн даваанд Архангайн арслан Э.Ванданцэрэн мушгиад, хутгаад давчихсан юм. Ванданцэрэн арсланд жил бүр аварга цолны барилдааныг тохиолдуулан олгодог алдарт “буур” Н.Жамъян аваргын нэрэмжит шагналыг аваргын охин Ж.Насантогтох, хүргэн Ц.Гэлэгжамц нар гардуулна лээ.  Мөн Ц.Бээжин аваргын нэрэмжит “Уран мэх” шагналыг улсын харцага Н.Батзаяад аваргын үр хүүхдүүд нь гардуулсан билээ.

Хүндэтгэлийн барилдаандаа дөрвөн дархан аварга хүрэлцэн иржээ. Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Г.Өсөхбаяр, А.Сүхбат аваргуудад болон буур Н.Жамъян аваргын охин Насантогтох, Д.Дамдин аваргын гэргий Цэрэндулам,  Д.Хадбаатар аваргын хүү Даваажав нарт ИНЕГ-аас хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардуулав.

МҮБХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car