МАН-ын бага хурал дөнгөж сая эхэллээ. Хурлын өмнө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдэд товч мэдээлэл, тодруулга өгөв.
Тэрбээр “Манай намын Удирдах зөвлөл 17 цагаас хуралдаж, 2016 оны УИХ-ын сонгуулийн 76 тойрогт нэр дэвшигчдээ хэлэлцэн баталлаа. Одоо бага хурлаа эхлүүлж, нэр дэвшигчдээ баталгаажуулна. Манай нам хуульд заасанчлан өнөөдөртөө багтаж, 00 цаг хүртэлх хугацаанд нэр дэвшигчдээ тодруулж амжина” гэв.
Яг одоо МАН-ын дарга М.Энхболд үг хэлж байна. Хуралдаан хаалттай горимд шилжин, үргэлжилж байна.
Ч.Ган
Холбоотой мэдээ
Comments are closed.