АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, түүний гэргий Мишель нар Цагаан ордныг дараагийн төрийн тэргүүнд шилжүүлсний дараа Вашингтоны хамгийн нэр хүндтэй дүүрэгт орших 4.3 сая ам.долларын өртөгтэй байшинд амьдарна. Төрийн тэргүүний ирээдүйн сууцны зургийг “Daily Mail” нийтэлжээ. Уг сууц нь 762 м.кв талбайтай. Энэ байшин 1928 онд баригдсан бөгөөд есөн унтлагын өрөө, дасгал сургуулилтын заал, найман угаалгын өрөөтэй. Өмнө нь энэ байшинд экс Ерөнхийлөгч Билл Клинтоны хэвлэлийн нарийн бичгийн дарга асан Жо Локхарт амьдардаг байжээ. Энэ сууц Вашингтоны төвөөс хэдхэн минутын зайд оршдог аж.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
Comments are closed.