antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 26, 2016 Comments are off

Намуудад нэр цэвэр гишүүнээс илүү олны танил хүн хэрэгтэй

нийтлэсэн Admin

naraaa_1212121МАХН-ын зарим гишүүн буцаад МАН-ын гишүүнчлэлээ сэргээлээ, залуус ХҮН-ыг сонгож байна, МАХН 1000 гишүүнээр бүл нэмлээ, ИЗНН-ын гурван гишүүн АН-д элслээ энэ мэт гарчиг бүхий мэдээлэл хэвлэлийн хуудаснаа хөврөх болсоор багагүй хугацааг үдэж байна. Уг мэдээллүүд УИХ-ын сонгууль дөхөх тусам улам бүр идэвхжих биз. Улс төрийн намууд ингэж шинээр хүн нэмж элсүүлэн, батлах гардуулах арга хэмжээ зохион байгуулах бүртээ “нэр цэвэр”, “үзэл бодол таараагүйгээс намаа солилоо”, “үйл ажиллагаа, бодлого нь зөв” учраас тэд манай намыг сонгож байна гэх үгсийг төрийн дуулал мэт давтан хэлдэг болсон.
Энэ нь манай улсад үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намууд гишүүнчлэлээ хэт хатуу тогтоодог болон монголчууд олны танил эрхмүүдийг даган дууриах, хүндлэх зэргээр “сайхан сэтгэл” гаргадагтай нь холбоотой. Тиймээс л нэр цэвэр хэрнээ хэнд ч танигдаагүй нөхрийг намын гишүүнээр бүртгэж байснаас хичнээн овлигогүй, авир муутай, муухай түүхтэй байсан ч олон нийтэд ямар нэгэн байдлаар хүндлэгдэх үйл хийсэн л бол уралдан байж намдаа татдаг, заримыг нь арай л хүчээр элсүүлдэггүй байх гэж найднам.
Уг нь энэ байдлыг халж, нэр дэвшихийн төлөө намдаа хандив нэрээр хичнээн зуун сая төгрөг өгч, парламентад тангараг өргөснийхөө дараа түүнийгээ буцаагаад хэд дахин өсгөж авна гэх бодолтой хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөхийн тулд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай хэмээн Ерөнхийлөгч санаачлан өргөн барьсан. Гэвч энэ удаа парламентад нэг анги болон тохой залган суусан улстөрчид өөрсдөдөө чөдөр тавихгүйн тулд гацаачихаад байгаа.
Тэр ч утгаараа энэ жил ч мөн л улс төрийн намууд гишүүдийнхээ тоогоор уралдах нь тодорхой боллоо. УИХ-ын сонгуулийн үеэр эхнэр, нөхөр хоёр салчихаад, сонгууль дуусахаар нийлдэг гэдэг шиг л юм болох нь. Нэгэнт намд нь элсчихсэн бол сонгуулиар намынхаа гишүүнд саналаа өгөх нь тодорхой гэж тооцоолоод байна уу эсвэл цаагуур нь өөр ямар нэгэн бүртгэлээр дамжуулсан авлига явагдаад байна уу гэж хардах бодол төрөх болов. Түүнээс бус намд нэр цэвэр ч бай, бохир ч бай хүн ер нь нэн шаардлагатай биш юм гэдгийг өнөөгийн улс төрийн хүчнүүд хийж буй үйлдлүүдээрээ илэрхий харуулж байна. Сайнаар бодоод үзэхэд аль ч нам УИХ-д бүлэг байгуулах хэмжээнд суудалтай боллоо гэхэд аливаа асуудалд хувь гишүүнийхээ хувиар бус бүлгийн бусад гишүүдтэй саналаа нэгтгэдэг. Тиймээс л нам болоод намын бүлгүүд байдаг. Ийм байтал нэр цэвэр хүнийг намдаа элсүүлж байна хэмээн олон нийтийг хий төөрөгдүүлж байгаа нь улстөрчдийн Пи-Арын нэг хэлбэр гэхээс өөрцгүй. Үнэхээр нэр цэвэр хүн хэмээн бие даагчдаас сонголт хийсэн ч УИХ-д тангараг өргөсөн цагаасаа өөрт ашигтай хувилбарыг сонгох болон бусад намын бүлэгтэй харилцан тохироо хийж “худалдагддаг” гэдэг нь ч харагдсан. Үүнийг батлах хүмүүс нь ч өнөөгийн парламентад тохой залган суугаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Өөрт ашигтай л бол ард нийт байтугай нам нь ч хамаагүй гэдгийг ИЗНН-ын гишүүд ч баталж, өнөөдөр удирдлагуудын түвшинд асуудлыг шийдчихээд бусдыгаа үнсэнд хаясан шалз мэт орхиж байгаа.
Асуудал ердөө л энэ. Ашигтай, эрсдэлгүй наймаанд гар татдаг панзчин гэж байдаггүйтэй адил шаардлагатай үед бүхнийг умартах хүн л өнөөгийн улс төрийн хүчнүүдэд хэрэгтэй. Тиймдээ л хэнбугайг ч нэр цэвэр хэмээн хөөргөн байж намын батлахаа гардуулан өгсөөр байна. Угтаа бол энэ улсад нэр цэвэр улстөрчөөс илүү итгэл даах улс төрийн нам хэрэгтэй байгааг сонгогчид өдгөө мэддэг болсон нь дамжиггүй.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car