antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 24, 2016 Comments are off

БНХАУ, Хойд Солонгост худалдааны хориг тавьснаас Монголын нүүрсний экспорт нэмэгджээ

нийтлэсэн Admin

nuurs2БНХАУ-аас Хойд Солонгосын дэглэмийн эсрэг худалдааны хатуу хориг арга хэмжээ авсны улмаас өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсаас Хятад улсын авдаг нүүрсний хэмжээ эрс багасчээ.

Хойд Солонгосоос дөрөвдүгээр сард Хятад руу экспортолсон нүүрсний хэмжээ 1.53 сая тоннд болсон нь гуравдугаар сарынхаас 35 хувь, өмнөх оны мөн үеэс 20.5 хувь буурсан дүн хэмээн Хятадын Гаалийн Ерөнхий Газраас гаргасан мэдээлэл баталж байгаа юм.

Хойд Солонгос энэхүү нүүрс бага гаргах болсноос түүний орыг нөхөж хамгийн их ашиг хүртэж байгаа улсаар Монгол улс тодорч дөрөвдүгээр сард 1.98 сая тонн нүүрс Хятадад экспортлосон нь өмнөх оны мөн үеэс 34.7 хувь өссөн дүн ажээ.

Харин Хятадын хамгийн том нүүрсний нийлүүлэгч нь Австрали улс хэвээр байгаа ч дөрөвдүгээр сарын нийлүүлэлт нь 5.74 сая тонн байсан нь өмнөх оноос 12.9 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа гэнэ.

Эх сурвалж: Риа новости


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car