antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 21, 2012 Comments are off

”ХХС”-гийн мөнгийг ирэх долоо хоногоос өгнө

нийтлэсэн Admin

“Хүний хөгжил сан”-гаас энэ оны зургадугаар сар хүртэл иргэн бүрт сар бүхэн 21 мянган төгрөг олгохоор Засгийн газраас шийдвэрлэж, хөрөнгө санхүүг нь улсын төсөвт суутгаж өгсөн байгаа. Мөн энэ сангаар дамжуулж, Эх орны хишиг болох нэг сая төгрөгийг хөгшид, болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ирэх хоёрдугаар сараас тараана гэдгээ зарласан.

Гэтэл банкууд “Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөгийг өгөхгүй байна, үүнийгээ санхүүжилт нь орж ирээгүй байна гэсэн шалтгаанаар тайлбарлаж байгаа гэсэн мэдээлэл байна. Тиймээс энэ талаар Улсын хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Д.Баярсайханаас тодруулсан юм.

-“Хүний хөгжил сан”-гаас сар бүхэн олгодог 21 мянган төгрөгийг энэ оны зургадугаар сар хүртэл өгөхөөр Засгийн газраас шийдвэрлэсэн шүү дээ. Гэтэл яагаад энэ мөнгө орж ирэхгүй байгаа юм бэ. Арилжааны банкууд санхүүжилт нь орж ирээгүй гэдэг шалтгаанаар мөнгө өгөхгүй байгаа юм биш үү?

-Улсын хөдөлмөр халамж үйлчилгээний газраас “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг энэ сарын 5-нд төрийн санд шилжүүлсэн байгаа. Төрийн сан нь аймаг, нийслэл, орон нутгийнхаа салбар руу хэзээ шилжүүлэхийг мэдэхгүй байна.  Төрийн сан  нэгдүгээр сарын 15-наас нээгдсэн байгаа. “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг төрийн санд бид шилжүүлсэн, яагаад аймаг, нийслэл рүү шилжүүлэхгүй байгааг Сангийн яамнаас асуух хэрэгтэй.

-Хүмүүс гайхаад байна л даа. “Хүний хөгжил сан”-гаас олгодог  21 мянган төгрөгийг сар бүрийн 15-наас эхэлж олгодог. Гэтэл арилжааны банкууд  энэ сарын 15-ны өдөр өгсөн мөртлөө, 16-ны өдрөөс эхлээд санхүү­жилт дууссан гээд олгохоо зогсоосон гэсэн?

-Энэ сарын 15-ны хувьд өнгөрсөн оны сүүлчээр шилжүүлсэн үлдэгдэл мөнгийг л өгсөн байх. Энэ нэдүгээр сарын мөнгийг Төринй сангаас аймаг, нийслэл, сумд руу шилжүүлэхдээ ямар ч байсан долоо хоногийн хугацаа орох байх. Тэгэхээр энэ мөнгийг ирэх долоо хоногоос л олгож эхлэх болов уу.

-Энэ жил “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг хичнээн банкиар дамжуулж олгох гэж байна?

-Хадгаламж болон Хаан банкиар дамжуулж “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг олгохоор болсон. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам­наас  тендер зарлаж, уг тендерт Хаан, Хадгалжм банк ялсан байгаа.

-Хаан банк өнгөрсөн жил “Хүний хөгжил сан”-гийн мөнгө олгохгүй, бохир заваан хүмүүст үйлчилмээргүй байна гээдтатгалзсан биз дээ. Тэгээд яагаад энэ жил “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг олгохоор болчихов?

-Тендерт Хаан банк оролцоод ялсан юм билээ. Яагаад тендерт оролцохоор шийдсэнийг бид мэдэхгүй шүү дээ. Ямар ч байсан тендерт ялсан.  Тэгэхээр иргэдэд  “Хүний хөгжил сан”-гаас олгож байгаа нэгдүгээр сарын мөнгөө Хадгаламж банк болон Капитал банкаар дамжуулж  авна. Харин хоёрдугаар сараас Хаан болон Хадгаламж банкаар дамжуулж өгнө. Капитал банк тендерт өрсөлдөөгүй.

-Үйлчилгээний хөлс гэж хэдий хэрийн шимтгэл авахаар болсон бэ. Өмнө нь  21 мянган төгрөгөөс 350 төгрөгийг үйлчил­гээний хөлс гэж авдаг байсан шүү дээ?

-Энэ жил шимтгэлийн мөнгө нэлээд багассан. Тендерт ялсан банкууд 21 мянган төгрөгөөс 150 төгрөгийн шимтгэл  авна гэсэн байсан.

-“Хүний хөгжил сан”-гаас хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг бэлнээр тараахаар болсон. Сар шинээс өмнө энэ мөнгийг тараана гэсэн үнэн үү?

– Засгийн газраас сая төгрөг өгөх журам нь гараагүй байна. Журам гарсны дараа л өгнө. Уг нь бол сар шинээс өмнө өгнө гэсэн шийдвэр гарсан. Гэхдээ энэ мөнгийг тараагаад эхлэхээр эдийн засагт ямар өөрчлөлт гарах эсэхийг тооцоод, хэзээ өгөх вэ гэдгийг нь судалж байгаад журам гаргах байх. Тэр журмын дагуу л бид олгоно.

Ж.Эрхэс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car