antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2016 Comments are off

“Лалын улс”-ын нөлөө бүхий толгойлогчийг устгажээ

нийтлэсэн Admin

146286995757319fc5148e7

ВАШИНГТОН. /VOA/. Иракийн Анбар муж дахь “Лалын улс” бүлэглэлийн зартай толгойлогч Абу Вахиб болон өөр гурван террористыг агаарын цохилт өгөх явцад устгасан гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Петер Күүк мэдэгдэв.

Энэ сарын 6-нд Рутба хотын орчимд автомашинаар явж байсан Абу Вахим болон түүний хамсаатнууд агаарын цохилтод өртсөн гэдгийг Күүк дурдсан байна.

Мөн тэрбээр энгийн иргэдийг цаазаар авч буй дүрс бичлэгт Абу Вахиб олонтоо гарсныг дурдаад, эдгээр террористыг устгасан нь Иракийн Засгийн газар болон АНУ тэргүүтэй эвслийн явуулж буй хэт давруу үзэлтнүүдийг устгах ажиллагаанд томоохон ахиц боллоо гэж дүгнэжээ.

Агаарын цохилтыг нисгэгчгүй онгоц эсвэл байлдааны онгоцноос хийсэн эсэх болон Абу Вахибыг устгасан гэж Иракийн Засгийн газар 2015 онд мэдэгдэж байсан зэрэгтэй холбоотой асуултад Күүк хариулсангүй.

Д.Нямтулга

Эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car