Манай улсын иргэн Г.Зулцэцэг Америкийн Чикаго хотод сураггүй алга болоод сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ тухай тус хотын хэвлэлүүдээр мэдээлж эхэлсэн байна. Тэрбээр өдгөө 35 настай юм байна. Одоогоор Чикаго хотод эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Энэ тухай ГХЯ-ны албаны эх сурвалжаас тодруулахад “Манай ЭСЯ тухайн орны цагдаагийн байгууллагатай байнга холбоотой ажиллаж байгаа. Эрэн сурвалжлах үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа” гэв.
Түүний алга болсоныг эцэг эхэд нь мэдэгдээд байгаа юм байна.
Энэ талаар эргэн мэдээлэх болно.
Б.Саран
Эх сурвалж: Etoim.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.