Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас жил бүр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол Улс 2012 оноос эхлэн энэ өдрийг тохиолдуулан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” өрнүүлдэг уламжлал тогтсон билээ. Энэ хүрээндээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх олон хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулдаг юм.
Өнөөдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг тэмдэглэх уламжлалт арга хэмжээг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газраас хамтран зохион байгуулж байна. Арга хэмжээ 11.00 цагаас “Тусгаар тогтнолын талбай”-д /Ялалт/ болох бөгөөд Хөдөлмөрийн яам, МҮЭХ, НМХГ, Нийслэл дүүргийн хөдөлмөр, нийгмийн халамжийн газар хэлтсүүд, “Монголын тэргэнцэртэй иргэдийг дэмжих Төмөр сан” ТББ-уудын хамтран дээрх арга хэмжээг зохиох ажээ.
Дашрамд дуулгахад, үйлдвэрлэлийн осол Монгол Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2013-2015 оны байдлаар нийт 1123, тодруулбал жилд дунджаар 374 осол бүртгэгдэж, 397 хүн үйлдвэрлэлийн осолд өртөж байна. Эдгээрээс жилд 87 ажилтан тахир дутуу болж, 51 нас баржээ.
О.Сайхан
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
Comments are closed.