antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2012 Comments are off

Олон хүүхэдтэй, орлого багатай өрхөд мөнгөн тэтгэлэг олгохоор болов

нийтлэсэн Admin

Өнөөдрийн чуулганаар С.Эрдэнэ, Д.Дондог нарын гишүүдээс өргөн барьсан Халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  баталлаа. Үүний дагуу НХХ-ийн сайд Т.Ганди мэдээлэл хийсэн юм.

Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас 2010 онд УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд хоёр жил гаруй хугацаанд батлагдаагүй ч энэ оны төсөвт мөнгө нь суучихсан байгаа нь зарим гишүүдийн дургүйцлийг төрүүлсэн. Гэсэн ч хууль батлагдлаа.

Төсөлд халамжийг өрхийн амьжиргааны төвшинг харгалзан олгоно гэж тусгасан байсныг УИХ-аар хэлэлцэж иргэн болгон өөрчилжээ. Ингэснээр хавтгайрсан халамжийг хязгаарлаж жинхэнэ очих ёстой эзэндээ халамж хүрнэ гэдгийг хууль санаачлагчид мэдэгдлээ. Харин хуулийн хэрэгжих хугацааг ирэх долдугаар сарын 1-н хэмээн зааж өгсөн нь Хүний хөгжлөөр тараагдаж байгаа  21 мянган төгрөг долдугаар сараас эхлэн  зогсохтой холбон тайлбарлаж байна.

Шинэ заалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн, харж хандах хүнгүй, өөрөө орлого олох чадваргүй иргэд, орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэд, шилжин ирсэн ядуу өрхийн иргэн, асрамжаас гарсан өнчин хүүхэд, залуус, согтууруулах мансуурах донтой иргэн, орлого, хэрэглээ багатай ядуу хэсэг, хорихоос суллагдсан иргэн зэргийг нийгэмшүүлэх үйлчилгээг иргэний нийгмийн байгууллагуудаар гэрээлэн олон нийтийн оролцоонд түшиглэн хэрэгжүүлэх боломжтой болж, тэдэнд чиглэсэн халамжийг түлхүү тусгасан нь онцлог болсон юм.

Хуулийн хамгийн чухал заалт нь олон хүүхэдтэй, орлого багатай өрхүүдэд мөнгөн тусламж олгох асуудал. Судалгааны дагуу 130 мянга гаруй өрхөд 31 тэрбум олгохоор заасан байна. Мөн  байнгын асаргаа шаардлагатай 16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд улиралд нэг удаа олгож байсан тусламжийг сар бүр болгож, хэмжээг нь нэмэгдүүлсэн.

Батсүмбэрийн асрамжийн төвд амьдардаг иргэд халамжаа 100 хувь авах гэсэн саналыг үндэслэн халамжийн тэтгэврийн 70 хувийг нь олгох, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулинд Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд жилд нэг удаа 100 мянган төгрөг олгодог байсныг сар тутамд тогтмол олгож байхаар заасан гэдгийг салбарын сайд онцоллоо.

Б.Тогтох /www.mminfo.mn/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car