antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2012 Comments are off

Дэвид Бэкхэм “Галакси”-д үлдэнэ

нийтлэсэн Admin

Английн хөлбөмбөгч Дэвид Бэкхэм “ЛА Галакси”-тай дахин хоёр жилийн гэрээ байгуулжээ. Бэкхэм “Энэ бол миний хувьд чухал шийдвэр байсан. Европын хэд, хэдэн баг надад санал тавьсан ч би Америкт үлдэж, “Галакси”-д тоглох шийдвэрт хүрсэн хэмээн ярьжээ. Түүний “ЛА Галакси”-тай байгуулсан таван жилийн гэрээ 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нээс дуусгавар болсон юм. Түүний гэр бүлийнхэнд АНУ, Калифорни тэр тусмаа Лос-Анжелест амьдрах нь таалагдсан бололтой. Түүнээс гадна Бэкхэм Америкт зодог тайлахыг хүсч байж болох юм. Бэкхэм өмнө нь хийсэн мэдэгдэлдээ Лондонгийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох хүсэлтэй буйгаа илэрхийлж байсан билээ.

“ЛА Галакси” багийн дасгалжууагч Брус Арена Бэкхэмийн шийдвэрийг тун таатай хүлээн авсан гэнэ. “Би түүнийг үлдэх шийдвэр гаргасныг сонсоод маш их баярласан. Өнгөрсөн улиралд тэр шилдэг нь байж чадсан. Түүнгүйгээр бид цом хүртэх хэмжээний амжилт гаргахгүй байсан” хэмээн ярьжээ.

Бэкхэмийн гэрээг түүний бизнесийн хамтрагч, менежер Саймон Фюллер байгуулсан байна. Тэрбээр хэлэхдээ “2007 онд “Реал Мадрид”аас “Галакси” руу шилжих үед Джвид бид хоёр  АНУ-д хөлбөмбөгийг хөгжүүлэх асар том боломж байгааг олж харсан. Бид өнгөрсөн таван жилд Америкт хөлбөмбөгийн нэр хүндийг өсгөх, мөн дэлхий дахины анхаарлыг татахуйц хэмжээнд болгоход ихээхэн амжилт олсон. Одоогоор бидний даалгавар дуусаагүй байгаа бөгөөд дэлхийн хамгийн шилдэг спорт болох хөлбөмбөгийг АНУ болон дэлхий дахинд улам хөгжүүлэхийн тулд зүтгэх болно” гэжээ.

Т.Мөнхсайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car