antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 29, 2016 Comments are off

“Сайн оюутан” ба түүний шаардлага

нийтлэсэн Admin

a56e074f32ca530eoriginal

   Засгийн газрын хуралдаанаар “Сайн оюутан” хөтөлбөрийг баталлаа. Тус хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Хөтөлбөрийн зорилтын хүрээнд оюутанд зээл олгох журмыг энэхүү тогтоолын хавсралтаар баталж, хэрэгжилтийг 2016 оны тавдугаар сарын 2-ноос зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Болор нарт даалгасан билээ. “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд богино болон урт хугацааны шат дараалсан арга хэмжээг авах бөгөөд хөтөлбөр нь хоёр үе шаттай байна.

1. Дээд боловсролын сургалтын төлбөрт зориулан авсан иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлнэ. Энэ хүрээнд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш дээд боловсролын сургалтын төлбөр санхүүжүүлэхээр авсан иргэдийн зээлийн одоогийн хүүг 5 хувь болгон бууруулна.

a. Төлбөр төлсөн оюутны голч дүн 2.5-аас дээш байх

б. Оюутан нь дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан байх

в. Төлбөр төлсөн оюутан нь зээлдэгчийн гэр бүлийн гишүүн байх

г. Зээл авснаас хойш 14 хоногийн дотор сургалтын төлбөр төлснийг нотлох сургуулийн болон зээлдэгчийн дансны хуулга, бусад баримттай байх

2. Урт хугацааны зээлд дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан хамрагдана.

Нэгдүгээр дамжааны оюутнуудад ЭЕШ-ын дүн 650-аас дээш байх, хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнууд 3.5-аас дээш голч дүнтэй байх шаардлага тавигдана. Зээл нь их, дээд сургуулиудын нэг жилийн төлбөрийн дундажтай уялдуулан банк эрсдэлийн удирдлагын хүрээнд шийдвэрлэнэ. Жилийн хүү нь 5 хувь, барьцаагүй байх бөгөөд оюутан сургууль төгссөнөөс хойш 4 жил хүртлэх хугацаанд эргэн төлөх юм байна.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр пүрэв гараг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтын үеэр “25,000 багш зөөврийн компьютертэй, 534,766 сурагч, сургууль бүр зөөврийн компьютерын лабораторитой боллоо.

2012-2015 онд 127 цэцэрлэг, 79 сургууль, 39 дотуур байр, 33 спорт заал шинээр ашиглалтад орлоо” зэрэг мэдээллийг хүргэсэн.

Тэгвэл сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 1 дүгээр сард эхний  шатанд  200 сургуулийн төсөл шалгарч амжилттай хэрэгжиж байгаа бол 4 сард хоёрдугаар шатанд 427 сургуулийн 450 төсөл шалгарч 2000-3000$ тэтгэлэг нийт 3,8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын болон үйлийн орчин бүрдэхэд дэмжин ажиллаж байгаа ажээ.

“Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих сургалтын төлбөрийн зээл нь ирээдүйд Монголоо авч явах оюутан залуусын оюунд нь хөрөнгө оруулж буй томоохон ажил юм. Өнөөдрийн шинэ алхам ирээдүйн их хөгжил дэвшилийн гарц байх болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car