Засгийн газар өнгөрсөн онд иргэдээс 1458 санал, өргөдөл, гомдол хүлээн авч 1252-ыг нь холбогдох байгууллагуудаар шийдвэрлүүлэхээр хүргүүлж, 206-г нь судалж байна. Иргэдээс ирүүлсэн санал 2010 онтой харьцуулахад 48.7 хувиар, хүсэлт 12.7 хувиар буурч, гомдол 6.2 хувиар өсчээ.
Мал аж ахуй, газар тариалангийн салбартай холбоотой санал, хүсэлт өмнөх оноос долоо дахин буурсан нь 2011 онд энэ салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ ихээхэн нэмэгдсэн, иргэн, аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмжөө шинэчлэн, хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ явуулсантай холбоотой байна. Түүнчлэн хишиг, хувиа бөөнөөр авах хүсэлтэй иргэдийн тоо өмнөх онтой харьцуулахад хоёр дахин өсчээ. Энэ нь иргэд орон сууцны зээл, сургалтын төлбөр төлөх, малчид хоршиж аж ахуй эрхлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэх гэсэнтэй холбоотой байжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.