antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2016 Comments are off

Сонгуультай жил “махны үнэ хаданд гардаг” юмсанжээ

нийтлэсэн Admin

52d2cf42dec922c52b38ec8bfbded71e

Манай улс гурван сая гаруй хүн амтай. Харин малын тоо толгой энэ жил 60 хүрэх төлөвтэй байгаа гэсэн тоог холбогдох яамнаас өгсөн. Үүнээс харахад Монгол улс хүн амаасаа 20 дахин олон малтай гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, нэг хүнд 20 орчим толгой мал ногдож байна. Гэтэл бид өнөөдөр нэг килограмм махыг 10 мянган төгрөгөөр авах нь холгүй болжээ.

Махны үнэ хоёрдугаар сараас эхлэн огцом нэмэгдсэн. Ийнхүү нэмэгдэх болсон шалтгааныг Засгийн газар нөөцийн мах бэлтгэж, зах зээлийн үнээс доогуур худалдаалдаг байсан ч үүнийгээ бэлтгээгүйтэй холбож байсан билээ.

Тэгвэл үүнээс гадна махны үнэ нэмэгдэх болсон шалтгаан бий. Энэ нь сонгууль юмсанжээ. Сонгуультай жил махны үнэ хаданд гардаг аж. Өмнөх 2012 оны сонгуулийн жил ч мөн адил махны үнэ хоёрдугаар сараас эхлэн огцом нэмэгдэж иргэд махнаас гаран тахианы маханд орж байсан түүхтэй билээ. Тухайн үед нөөцийн махыг зарж байсан ч махны үнэ өссөөр байсан аж.

Нийслэлийн хэмжээнд үхрийн махны дундаж үнэ /төг/
e3aa88414493e032original

Нийслэлийн хэмжээнд хонины махны дундаж үнэ /төг/

b6df5548ea5e15bcoriginal

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн байдлаар хонины ястай нэг килограмм мах дунджаар 6800 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8125 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 45 төгрөгөөр, үхрийн цул мах 70 төгрөгөөр нэмэгджээ.

Харин үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8000 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 295 төгрөг, хонины цул мах 220 төгрөгөөр тус тус буурчээ. Хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8300 төгрөгөөр зарав.

77ecdc6daccb74140c92ea17f7d32846

7a0e964dfbe46d9add4e4050fc3ffb6f

3e18e0764dface485f74d5cda05a6584

Эх сурвалж: Dorgio.mn

 

 

 

 

 



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car