antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2016 Comments are off

Говийн бүсийн нутагт 30 хэм хүрч хална

нийтлэсэн Admin

       4a2b21d6b97cfee6original

 Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх секторын инженер Х.ЦОЛМОНГООС тодрууллаа.

-Улаанбаатар хот болон орон нутагт өнөөдөр цаг агаар ямар байх бол?

-Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулс, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Улаанбаатар хотод хур тунадасгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 7-12 м шороон шуурга шуурах төлөвтэй байна. Өдөртөө 11-16 хэм дулаан, шөнөдөө Буянт-Ухаа, Тэ-рэлж, Багануур орчмоор 0-5 хэм хүйтэн байна.

-Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?

-Энэ сарын 27-29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас орно. 28-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолой, 29-нд зарим газраар, 30-нд ихэнх нутгаар шороон шуургатай. Томоохон гол нууруудын хөн дийгөөр шөнөдөө хасах хоёроос нэмэх гурван хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

-Говийн бүс нутагт 30 хэм хүртэл дулаан байх нь. Ирэх сард энэ байдал хэр өөрчлөгдөх вэ?

-Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсэгт илүү дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сэрэмжтэй байхыг мал чид, ард иргэдэд анхааруулъя. Цаг агаар дулаарч буйтай холбоотой орох хур тунадасны хэмжээ ихэсч байгаа. Тухайлбал, өнгөрсөн бүтэн сайны шөнө Ховд аймагт 32 мм аадар бороо орсон. Ирэх сарын эхээр нутгийн баруун хагаст сэрүүсэх төлөвтэй байгаа. Гэхдээ ирж буй цаг дулааны улирал учраас хүй тэрсэн ч хасах хэм рүү орохгүй. Өдрөөс өдөрт хэм нэмэгдсээр байх болно.

Ц.Заяа

Unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car