antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 18, 2016 Comments are off

Японд хоёр удаа газар хөдөлж 40 хүн амиа алдлаа

нийтлэсэн Admin

4-18-4_700x700Н.МӨНХЖИН

Японд хоёр удаа газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 40-д хүрч, хэдэн зуун хүн гэмтэж бэртээд байна. Аврах ажиллагаанд 20 мянган хүн оролцож байгаа аж. Хоёр дахь газар хөдлөлт бямба гаригийн шөнө болжээ. 7.3 маг­ни­тудын хүчтэй газар хөд­лөлт арван км-ийн газрын гүнд болсон байна. 6.5 магнитудын хүчтэй эхний газар хөдлөлт пүрэв гаригт болоход хоёр хүн амиа алдсан юм. Газар доорх түлхэлт хамгийн их мэдрэгдсэн Кюшю арлын Кумамото мужид олон байшин барилга, зам, цахилгааны шугам эвдэрч, орон нутгийн эмнэлэг нурах аюултай болсон тул хүмүүсийг нь гаргаж аюулгүй газар аваачсан байна.

Яцуширо хотод гал түймэр гарч, олон хотод цахилгааан тасраад байгаа аж. Байгалийн гамшиг тохиосон бүс нутагт аврагч­дын нэмэлт отряд, армийн анги нэгтгэлийн бие бүрэлдэхүүн ирж, нуранги дороос хүмүү­сийг хайж, орон гэргүй болсон хүмүүст тусламж үзүүлж байна. Олон хүн нурж, эвдэрсэн бай­шинд гацсаны дотор нэгэн асрах газрын 30-аад өндөр настан байгаа аж. Га­зар хөдлөлтийн улмаас цунами дэгдэж магадгүй хэмээн анхааруулсан ч 50 минутын дараа энэ сэрэмжлүүлгийг цуцал­жээ. NHK телевиз мэ­дээлж буйгаар, Нишихара тосгонд үерийн далан нурсан тул авраг­чид тэнд шуурхай арга хэмжээ авч байна. Газар хөдлөлтийн улмаас цөмийн цахилгаан стан­цууд гэмтсэнгүй хэ­мээн эрх баригчид мэ­дээлэв. Мянга орчим хүн орон гэр нь нурахаас сэр­гийлж гадаа гарчээ. Тэд гудамж, цэцэрлэгт хүрээлэнд байр­лаж, майханд тол­гой хоргодож байгаа аж.

Япон нь газар хөдлөл­тийн хамгийн идэвхтэй бүсэд оршдог улс юм. 2011 оны гуравдугаар сарын 11-нд тус улсын зүүн хойд эрэгт 9.1 магнитудын хүчтэй газар хөдөлж цунами үүссэнээр жинхэнэ гамшиг тохиосон билээ. Энэхүү байгалийн гамшгийн улмаас 15 мянга орчим хүн амиа алдаж, хоёр мянга 500 гаруй хүн сураггүй алга болж, Фукушима тосгон газрын хөрс­нөөс арчигдаж байв. Газар хөдлөлт, цунамид “Фукушима-1” цөмийн цахилгаан станц өртөж гэмтсэн нь хамгийн ноцтой үр дагавар байлаа. Хөргөлтийн систем нь доголдож дэлбэрэлт  болс­ны улмаас зургаан реак­торынх нь дөрөв нь гэмт­сэн юм. “Фукушима” цө­мийн цахилгаан стан­цаас 20 км-ийн тойрогт хяз­гаарлалтын бүс тогтоож, хөл хорьсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car