antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2012 Comments are off

МОНГОЛЫН ТӨМРИЙН БАЯЛАГТ ХЭН ЭЗЭН СУУВ БУЮУ ӨНӨӨДРИЙН БАЙДАЛ

нийтлэсэн Admin

УИХ-аас баталсан Монгол Улсын стратегийн ордын жагсаалт гэх цаасан дээр батлагдсан баялаг ард түмний мэдлээс гараад удлаа. Алт, зэс, нүүрс, тө мөр, уран гээд дэлхийн зах зээлд энэ зуунд лав гандан буурахгүй бая лаг бүхий ордоо төрийн нөөцөд авсан. Харамсалтай нь УИХ-аас батлагдаад тав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй стратегийн орд дахь энэ баялагтаа эзэн суух боломжоо бид алдсаар байна. Алт, нүүрс, ураны нөөц бүхий баялагт маань БНХАУ-ын компаниуд хувь цааны арил жаа, лицензийн хууль бус тохироо, хөрөнгө оруулалт нэрийдлээр эзэн суусныг нүүрсний Нарийн су хайт, алт зэсийн Цагаан суварга, ураны Гурванбулаг зэргээс харж болно. Харин одоо төмрийн маш их нөөц бүхий Төмөртэйн багц ордыг эзэмших гэсэн сонирхол БНХАУын хөрөнгө оруулагчдыг яахаас ч буцахгүй байдалд хүргээд байна.

Төмөртэй, Хуст-Уул, Баянголын төмрийн хүдрийн бүлэг орд нь Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумын ну тагт оршдог. Төмөртэйн багц орд нь манай улсын дэд бүтэц сайн хөгж сөн Дархан-Сэлэнгийн районд байр ладгаас гадна дээрх гурван орд нь хоорондоо 30-40 км зайтай. Уг районд нийтдээ 367,98 сая тонн бодит болон боломжит хүд рийн нөөцтэйг социализмын үед манай геологчид нээж тогтоон, баг цаар нь ашиглах нь эдийн засаг, дэд бүт цийн хувьд таатай нөхцөлтэй хэмээн төлөвлөсөн. Харамсалтай нь эдүгээ тус бүлэг ордыг хэсэгчлэн хувааж, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс гадна Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд эзэмшиж байна. Өнөөдрийн байдлаар зөвхөн “Төмөртэйн орд” буюу дангаараа 260 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй энэ орд ганцаараа Монгол Улсын Стратегийн ордын жагсаалтад албан ёсоор орсон. Харамсалтай нь стратегийн энэ ордын эзэмшлийн газар нутгийг Шивээ-Овоогийнх шиг лиценз нэрээр хэсэгч лэн хуваажээ. Энэ хоёр талбай нь “Тө мөр тэй” хэмээх ор дын ижил нэршилтэй бөгөөд “Эрдэс групп”, “Хү дэр болд” гэх хоёр компани эзэмшдэг. “Хүдэр болд” компанийн эзэмшиж буй МҮ 010811 тоот ашиглал тын лиценз хэдэн жилийн өмнө “И Ян Куан Ие” гэх Хятадын компанийн мэдэлд байжээ.

Орон нутгийнхны хэлж буйгаар дээрх Хятадын ком пани нэрээ монголчилж “Хүдэр болд” гэж нэрлэсэн бололтой юм. Харин “Эрдэнэс групп” гэх том нэртэй компанийн хувьд олбор лосон төмрийн хүд рээ машинаар зөөдөг аж. АМГ-ын мэдээллээс үзвэл энэ хоёр компанид Төмөртэйн ордыг ашиглах зөвшөөрлийг 30 жи лийн хугацаатай буюу 2035- 2036 он хүртэл өгчээ. Харин стратегийн ордоос сугаран үлдсэн 160 сая тоннын тогтоогдсон нөөцтэй Баян голын ордыг БНХАУ-ын хө рөнгө оруулалттай “Болд төмөр Ерөө гол” компани эзэм шиж, хувийн төмөр за маа – раа төмрийн хүдрийг урагш нь зөөж байгаа. Энэ орд Оюутолгой, Тавантолгойн хэм – жээнд манай эрх баригчдад үнэ лэгдэж ард түмэнд хувь хи шиг тараах хэмжээний том орд хэмээн тоогдож Стратегийн жагсаалтад ороо гүй. Гэтэл өнөөдөр эрх бариг чдын жижиг хэмээн үзсэн Баянголын ордоос Дулаанхаан хүртэл 84 км төмөр зам тавьж 2000-3000 вагон төмрийн хүдэр өдөр шөнөгүй урд хөрш рүү гарч байна. 60 жилийн түүхтэй Монгол, Оросын хамтарсан “Улаан баатар төмөр зам”-д ийм хү чин чадал байдаг бил үү.

Гэтэл хувийн нэг “жижиг” уул уурхайн компани Мон голын төмрийн хүдрийг зөө хийн тулд энэ хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь эрх баригчдад нэгийг бодогдуулахг үй байна гэж үү. Баянголын орд байрших газар нутаг уг нь орон нутгийн тусгай хамгаалалтад байсныг орон нутгийнхан ярьдаг. Гэтэл орон нутгийн тухайн үеийн удирдлага 2006 онд тусгай хамгаалалтаас гаргаж, “Монтай Майнз” буюу одоо нэрээ өөрчилж “Болд төмөр Ерөө гол” гэдэг нэртэй бол сон БНХАУ- ын хамтарсан ком па нид ашиглуулахыг дэмжжээ. Ингэс нээрээ төмрийн энэ бүлэг ордыг хэсэгчлэн хувааж, төмрийн хүдрийг БНХАУ руу ямар ч татваргүйгээр экс портлох замыг засан, Мон голын төмөрт хятадууд эзэн суух эхлэлийг тавьжээ. Хуст-Уулын ордын хувьд БНХАУ-ын “БЛТ” компани лицен зийг нь эзэмшиж байсныг цуцалж, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт шилж үүлснийг Хятадын тал эсэрг үү цэн манай Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд өгөөд байгаа юм. Энэ хүү маргаантэй холбоотой асуудлыг дор тусгайлан хөндөнө. Одоогоор Төмөртэйн орд газар 260 сая, Баянголын орд газар 160 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй гэсэн албан мэ дээлэл байна. Цаашид нөөц эрс өсч, нэг тэрбум тоннд хүрэх магад лалтай гэж Дарханы төмөрлөгийн үйлд вэрийн судал гаагаар тооцжээ. Ахмад гео логчдын нэрлэснээр Дархан-Сэлэнгийн районы төм рийн хүд рийн өнөөдрийн байдал ийм байна. Харин одоо Монголын төмрийн хүдрийн бүхэл бүтэн нэг район буюу бүлгээрээ ст рате гийн ордод орох ёстой Төмөртэйн ордыг тойрсон мар гаан болон цаашдын хувь заяа, ашиг сонирхлын талаар өгүүлье.

ТӨМӨРТЭЙН ОРДЫГ ТОЙРСОН МАРГААН БА ТӨМРИЙН ТӨЛӨӨХ ДАЙНД ХЭН ЯЛАХ ВЭ

БНХАУ-ын хөрөнгө оруулалт тай “БЛТ” гэх компани “Ал тан Дорнод Монгол”, “Бороо гоулд” шиг монгол чуудад таниг даж амжаагүй. Гэхдээ улсын төсвийн хөрөнгөөр нээн илрүүлж, нөөцийг нь тогтоосон Төмөртэйн орд, Хустайн ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг байсан юм. Гэвч стратегийн ордоо буцаан авсных нь төлөө Монголын Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд өгөөд байна. Төмөртэйн ордыг Стратегийн орд газрын жаг саалтад оруулсантай хол боо тойгоор “БЛТ” компанийн эзэм шиж байсан лицензийг төр 2006 онд буцаан авч Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд шилжүүлсэн юм. Үү нийг тэд эсэргүүцэн “Ашиглал тын лиценз хураасан нь Хятад, Монголын Засгийн газар хооронд байгуулсан хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэм жих гэрээг зөрчсөн” гэдэг үндэслэлээр саяхнаас арбит рын шүүхэд зарга үүсгэ сэн. Тэд Английн нэр хүндтэй хуульчийг арбитрчаараа сон госон гэсэн мэдээлэл байна. Энэ маргаан 4-5 жилийн өмнө эхэлсэн. Манай шат шатны шүүх тус компанийн эрх ашгийн эсрэг шийдвэр гаргасан уч раас ийнхүү олон улсын арбитрт ханджээ. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг зарч мыг хятадууд биднээс илүү сайн мэддэг, ойлгодог.

Гэвч авлигад дуртай албан хаагчид, ашиг сонирхолдоо хөт лөгдөн хуйвалдаантай, хуу дуутай шийдвэр гаргадаг, гар хөл нь болсон зарим эрхтэн дархтнуудад найдан Монголын төрийн шийдвэрийг хэрэгсэхг үй болгохоор ийнхүү улайрч байгаа бололтой. “БЛТ” компани нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Төмөр тэйн ордод 216 га талбай бү хий ашигт малтмал олборлох 939А тоот, Хустай-Уул ордын 940А тоот тусгай зөвшөөрөлтэй бай жээ. Тус компани дээрх зөв шөөрлийг “Дарханы тө- мөр лөгийн комбинат”-ын захи рал Л.Нацагдоржийн тусламж тайгаар авсан хэмээн яригддаг. Тодруулбал, Сайд нарын Зөвлөлийн 160 дугаар тог тоолоор 1990 оны тавдугаар сард Хустай, Төмөртэйн ордуудыг нэгтгэн “Дарханы төмөрлөгийн цех”-ийн мэдэлд оруулж, 1995 он хүртэл улсын төсвөөр хайгуул хийж дээрх ордуудын нөөцийг тогтоожээ. Гэвч 1997 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулиар уул уурхайн лицензийг хэн дуртайд нь эзэмшүүлэх боломж нээгдсэнээр тухайн үед “Дарханы төмөрлөгийн цех”-ийн захирлаар ажиллаж бай сан Л.Нацагдорж дээрх лицен зүүдийг “БЛТ” компанид ши лжүүлсэн байдаг аж. Тухайн үед БНХАУ-ын Хэлэмжан мужийн Олон улсын техник эдийн засгийн хамтын ажиллагааны компаниудын хам тарсан компанийн гишүүн Ли Шо Мин тус компанид хөрөнгө оруулснаар хамтарсан энэ компани үүсчээ. “БЛТ” гэдэг нь Л.Баярцогт, Л.Туяа, Ли Шон Мин гурвын нэрний эх ний үсгээр нэрлэгдсэн гэдэг бөгөөд Л.Баярцогт гэх эрхмийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогттой зарим нэгэн хүн андуурдаг бололтой.

Тийм дээ эрхэм гиш үүнийг “БЛТ” ком панийн нууц ноёнтон хэмээн хард даг юм билээ. Гэтэл үнэн дээ “БЛТ”- ийн Баяр цогт нь Луу зандамба гэх овогтой бол Сан гийн сайд асан Баярцогт нь Сангажав гэх овогтой аж. Тус компани нь БНХАУ-ын “Qinhuangdao Qinlong International Industrail” компани, “China Heilong jiang International Economic Technical Coorperatiye” корпораци, “Beijing Shougana Mining industry Inwestment“ зэрэг компанийн хөрөнгө оруулалттайгаар “Хус тай Ерөө”, “Төмөртэйн хүдэр” гэх охин компанитай юм байна. Тэд Хустайн ордод улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн геологи хайгуулын төлбөр болох 7177 ам.долларыг “Хустайн Ерөө” компани нь төлснөөр энэ ордыг 2006 онд худалдаж авсан аж. Харамсалтай нь Төмөртэйн орд болон Хустайн уурхайтай холбоотой лицензийг хууль бусаар авсан, 2004-2006 онд Тө- мөр тэйн орд газраас нийт 12 тэрбум 713 сая төгрөгийн үнэ бүхий төмрийн хүдрийг БНХАУ руу гаргаж төрийн өмчийг хууль бус аргаар зөөсөн зэрэг асуудал илэрснээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байгаа аж. “Хустайн Ерөө гол” компанийн захирал Ай дэ Шань 2011 оны наймдугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад албан бичиг явуулсан нь аргаг үй анхаарал татлаа. Уг албан бичгээрээ, Нийслэлийн про ку рорын газрын 2011 оны долдугаар сарын 18-ны өдрийн 125 тоот тогтоолоор Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал асан Л.Нацагдорж, Л.Баярцогт нарт холбогдох Төмөр тэй болон Хустайн уурхай лицензийг хууль бусаар авсан гэх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон баяртай мэдээг та бүхэнд дуулгахад таатай байна гээд уурхайн олборлолт, ашиглалт явуулж байсан талбайд бусад байгууллага үйл ажиллагаа явуулах болон газар эзэмших зөвшөөрөл олгохгүй байхыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын удирдлагад “мэдэгдсэн” байх юм.

Уг бичигтээ тэд одоо хэрэгжиж буй Газрын хэвлийн болон Ашигт малтмалын туухай хуулийн зүйл заалтыг иш татаад “Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох АМГТХЭГаас албан ёсоор уурхайн эдэлбэр газар хүлээлгэн өгөх, хүлээн авах талаар өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэр, албан бичиг ирүүлээгүйг цохон тэмдэглэжээ. “БЛТ” компанийн мэдэлд байсан Төмөртэйн орд, Хустайн уурхайн лицензийг таван жи лийн өмнө цуцалсан. Гэтэл дээрх албан бичигт дурдсанаар хол богдох төрийн байгууллага өнөөдрийг хүртэл албан ёсоор хүлээлцэж аваагүй байгаа аж. Үнэхээр үнэн бол үүний цаана хэн нэгний ашиг сонирхол цоорхой үүсгэсэн юм биш биз. Магадгүй Хятадын талын цохон тэмдэглэсэнчлэн тэр үед төрийн холбогдох ал бан тушаалтнууд хуулийн зүйл заалтыг нь ягштал баримталсан бол өнөөдөр ма най Засгийн газар олон улсын шүүхэд дуудагдталаа жижигрэхг үй байх боломжтой байсан юм биш үү. Тэгээд ч но-той ноцтой мэдээлэлтэй уг албан бичигт дурдсанаар “БЛТ” болон Хустайн Ерөө компанид Хустайн уурхайн газар болон газрын хэвлийг ашиглах эрх хадгалагдсан хэвээр байгаа бололтой. Эндээс үзэхэд Төмөртэй, Хуст-Уулын ордын эзэмшил тэй хол боотой үүссэн энэ мар г аан Монгол, Хятад хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээртэй ч холбогдож мэ дэхээр байна. Гэхдээ энэ бол Монгол Улсын Үндсэн хууль, төрийн эрх барих дээд бай гууллага УИХ-ын хүрээнд нэгэнт шийдэгдсэн тул ард түмэн баялагтаа эзэн суух нь зүй ёсных. Гэвч нэгэнт эхэлсэн төмрийн ордын лицензийн төлөөх энэ маргаан “БЛТ” гэх нэг компанитай холбоотой мэт боловч цаад талд нь Монголын төмөрт эзэн суух гэсэн Хята дын бодлого нуугдаж буйг таашгүй юм. Үргэлжлэл дараагийн дугаарт


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car