antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 12, 2016 Comments are off

Өлссөн хүнд загас бүү өг

нийтлэсэн Admin

1460441817570c92d976f15Дорно дахины нэгэн цэцэн үг байдаг:

“Өлссөн хүнд загас бүү өг, энэ бол нэг өдрийн хоол болно, харин ийм хүнд загас барих аргыг заагаад өг, тэгвэл тэр насан туршийн хоолтой болно” гэсэн байдаг.

Бид хүүхдээ бага байхад нь бэлэнчлэх сэтгэлгээтэй болгочихвол том болоод хүний гар хардаг, бэлэн юманд дуртай, хүнд хүчир зүйлд дургүй, ажлын амрыг боддог хүн болох болно. Энэ нь үр хүүхдээ бага насанд нь хүнд хүчир ажил хийлгэх хэрэгтэй гэсэн үг биш ээ, харин ажлын арга ухаанд сургаж, хөдөлмөрийн амтыг мэдүүлэх хэрэгтэй юм. Хөдөлмөрийн хүмүүжил нь хүүхэд ахуй наснаас эхлэн төлөвшдөг. Эцэг эх хүүхэдтэйгээ харьцах нь эцэстээ хүмүүжил олгох үйл явц юм.

“Хүүхэд зарим нэг үйлдлийг эзэмшиж эхэлснээр зарим үйлдлээ томчуудтай хамтарч гүйцэтгэх боломжтой болдог. 1.5-2 настай хүүхдийг эх нь тоглоом хураах үйлдэлд сургахдаа үйлдлийнхээ утга, дарааллыг тайлбарлаж, гол ажлыг нь өөрөө хийж байсан бол 2.5-3 насны хүүхэд тоглоомоо өөрөө хурааж чаддаг болсон байдаг. Ямар нэг үйлдлийг бие дааж хийж чаддаг болохын хэрээр хүүхэд урамшиж, томчуулаас туслалцаа авах нь багасч эхэлдэг.”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car