Халдварт өвчин хэрээс хэтэрч Улаанбурханаар зогсохгүй бэлгийн замын халдвар болон хүрээгээ тэлсээр л байна. Гудамжаар нэг халдвар тээсэн хүмүүс бие биенийгээ чичлэн алхах нь бидний ирээдүй мөн үү!
Цааш тодруулья. Эрүүл мэндийн салбарыг тойрсон олон чухал асуудлууд өрнөөд байгаа. Тухайлбал, Эзгүйрсэн эрүүл мэнд спортын яам түүний балгаар өвчлөл нэмэгдсэн ард иргэд. Тэгвэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн хэмжээнд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх иргэдийн тоо буурахгүй, өвчлөгчдийн нас залуужиж 13-14 насны өсвөр насны хүүхдүүд халдвар авах нь нэмэгдэж байгаа талаар харамсалтай мэдээллийг хэлсээр л байна.
Баяртай цаг мөчийг эргэн сануулья. 2010-2014 онуудад манай улсад Улаанбурханы өвчлөл бүртгэгдээгүй тул 2015 оны гуравдугаар сард Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас “Улаанбурхан өвчнийг тууштай бууруулсан” гэсэн батламжийг авч байсан цаг саяхан. Гэвч 2015 оны гуравдугаар сарын 18-нд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Улаанбурханы анхны тохиолдол мэдээлэгдсэнээр өвчний тархалт эхэлсэн гэж хэлж болно.
Өвчлөлийн шалтгаан нь БНХАУ, ОХУ-аас зөөвөрлөгдөн орж ирснээс гадна дархлаажуулалтад хамрагдаагүй, дархлаа нь суларсан хүмүүсийн бүлэг бий болсонтой шууд холбоотой гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлсэн. 2015 оны тавдугаар сарын сүүлээс 6 сартайгаас 6 нас хүртэлх 156322 хүүхдийг Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтанд хамруулсны дараа өвчлөл буурч эхэлсэн гэх таатай мэдээг бид сонсож байсан бол харин 2016 оны хоёрдугаар сараас 15-29 насны оюутан залуучуудын дунд өвчлөл нэмэгдэх хандлагатай болсоноор дахиад л дэгдэлт эрс нэмэгдсэн юм.
Өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан, Нийслэлийн Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийг уртасгах, Засгийн газрын нөөц хөрөнгөөс хөрөнгийг шийдвэрлэж орчин үеийн идэвхтэй халдваргүйжүүлэлтийн бодисыг нийслэлийн харъяа ЭМБ-уудад хуваарилсан. Голомтын идэвхтэй хэсэгт багтаж буй Их, Дээд сургууль, ЕБС-ийн ахлах анги, албан байгууллагын 27331 иргэнийг вакцинжуулсан байна. Цаашид 2016 оны тавдугаар сараас эхлэн 18-30 насны иргэдийг Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа нь байна.
“Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг бидний ирээдүй эрүүл бөгөөд аюулгүй орчинд амьдрах ёстой. Энд томчууд бидний үүрэг оролцоо их. Үүнийг дээр доороо анхаарч эрүүл мэндийн энхийн манаанд зогсох цаг тулгараад байна.
О.Заяа
Холбоотой мэдээ
Comments are closed.