antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 29, 2015 Comments are off

Э.Бат-Үүл нийслэлийн түүхэнд байхгүй их мөнгөтэй Засаг даргаар тодров

нийтлэсэн Admin

Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар хотын 376, ардчиллын 25 жилийн түүхэнд байгаагүй их мөнгөтэй Засаг даргаар тодорч байна. Хүмүүс “Э.Бат-Үүл дарга л нийслэлд овоо юм хийж байна” гэж ярих болсон. Тэгвэл түүний зарцуулсан мөнгийг хийж байгаатай нь харьцуулбал бухимдал төрөхөөр байгаа юм. Нийслэлийн сүүлийн 15 жилийн төсвийн орлогыг харьцуулж харахад ийм зүйл бодогдохоор байгаа юм. МАН-ын дарга М.Энхболд 2000-2005 он хүртэл нийт зургаан жил Улаанбаатар хотын засаг даргаар ажилласан. Түүний үед нийслэлийн орлого жилдээ 26.3 тэрбумаас 51.1 тэрбум төгрөгийн хооронд л хэлбэлзэж байж. Энэ мөнгөөр цалингаа тавьж, бүтээн байгуулалтаа хийж, Улаанбаатарын хөгжлийг урагшлуулж чадаж байсан.

М.Энхболдын дараа Ц.Батбаяр 2006-2007 он хүртэл хоёр жил ажилласан. Түүний төсвийн орлого ч тийм сайн байсангүй. 2006 онд 43.7 тэрбум, 2007 онд 52.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрч байж. Т.Билэгт 65.5 тэрбум төгрөгийг зарцуулаад ажлаа өгсөн. Г.Мөнхбаярын үед Улаанбаатар хот 2009 онд 133.3 тэрбум, 2010 онд 164.2 тэрбум, 2011 онд 246.4 тэрбумын орлого олжээ. Энэ бол хамтарсан Засгийн газар байгуулагдсан, эдийн засаг өсч байсан үеийн үзүүлэлт юм.

Тэгвэл Э.Бат-Үүлийн үед нийслэлийн төсвийн орлого түүхэнд байгаагүй хэмжээнд хүрч огцом нэмэгджээ. Тухайлбал, 2012 онд нийслэлийн төсвийн орлого 348.2 тэрбум, 2013 онд 474.8 тэрбум, 2014 онд 522.5 тэрбум, 2015 онд 532.7 тэрбум гээд гэрлийн хурдаар өсчээ. Нийслэлийн төсвийн орлого яагаад ингэж огцом нэмэгдэв гэдэг асуудал анхаарал татна. Нийслэлийн бүтэц, орон тоо эрс нэмэгдсэн, дарга, дарга нарт үйлчлэх албатууд олширсон, тэдний тансаг хэрэглээ гаарсан зэрэг нь нийслэлийн төсөв томрох үндсэн шалтгаан болжээ. Э.Бат-Үүлийн үед нийслэлийн иргэдийг торгох ажиллагаа гаарч, түүнээс орох орлого эрс өссөн. Одоо бас иргэдээсээ жил бүр 13 тэрбум төгрөгийн шинэ татвар авахаар улайрч байна. Зарцуулж байгаа мөнгөө голж, шинэ эх үүсвэрүүд хайж, ард түмний халаасыг суйлж байна гэж ойлгосон ч болно.

Ерөнхийд нь дүгнэвэл 2000 оноос хойш МАН-ын М.Энхболд, Ц.Батбаяр, Б.Билэгт, Г.Мөнхбаяр нар нийслэлийг 11 жил удирдсан. Энэ хугацааны төсөв нийлээд ердөө 935 тэрбум төгрөг болж байна. Энэ мөнгөөр 11 жилийн хугацаанд ажилчдынхаа цалин хөлсийг өгч, нийслэлийнхээ замыг засч, сургууль цэцэрлэг барьж байгуулсаар ирсэн. Гэтэл Э.Бат-Үүл 3 жил хагаст нийслэлийг удирдахад хотын төсвийн орлого 1.878 их наяд төгрөг болж томорчээ. Гайхмаар их мөнгө. МАН-ын 11 жилийн нийслэлийн төсвийн орлогыг 2 дахин нугалсан мөнгө. Э.Бат-Үүлийн зарцуулсан энэ мөнгийг хийж байгаа ажилтай нь харьцуулбал тун хэцүүхэн хариу гарна. Э.Бат-Үүлийг ийм их мөнгө зарцуулдгийг ард түмэн мэдэхгүй. Улаанбаатарчууд дуулаа ч үгүй. Хэрэв МАН-аас томилогдон ажиллаж байсан дарга нар ийм их мөнгөтэй байсан бол нийслэлийн өнгө төрх арай өөр байх байсан биз. Харин Э.Бат-Үүл зарцуулж байгаа мөнгө шигээ их зүйл хийж байгаа юу гэсэн асуулт хариулт нэхэж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car