antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 6, 2016 Comments are off

Түймэрт 40 бог мал өртжээ

нийтлэсэн Admin

848d169f2ec663c5big

Он гарсаар улсын хэмжээнд дөрвөн аймгийн есөн суманд 11 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Үүнд, Булган аймгийн Бугат,  Дорнот аймгийн Баянтүмэн, Баян-Уул, Матад, Сүхбаатар аймгийн Наран, Дарьганга, Хэнтий аймгийн Биндэр зэрэг сум, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богинын ам зэрэг газруудад ой хээрийн түмэр гарч, түймрийн улмаас хоёр га ой, 39.350 га хээр, нийт 39.352 га талбай түймэрт өртөж, хоёр айлын гэр, хоёр өвөлжөө шатаж, 40 тооны бог мал өртсөн харамсалтай мэдээ байна.

Улсын хэмжээнд цаг агаар дулаарч зүүн болон төвийн аймгуудад цас хайлж хуурайшилт нэмэгдэж байгаа нь ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөлийг бүрдүүлж байна. 2016 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 16:00 цагийн байдлаар Архангай аймгийн Эрдэнэмандал, Хөвсгөл аймгийн Мөрөн, Сэлэнгэ аймгийн бүх сумд, Хэнтий аймгийн Биндэр, Дархан, Дорнот аймгийн Дашбалбар зэрэг газар түймрийн аюулын III зэрэг буюу аюултай зэрэглэлд ороод байгаа аж. Тиймээс БОНХАЖЯ-наас холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car