antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2016 Comments are off

“Үлэмж хурд мастер кросс-2016” уралдааны шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Admin

 lklkt

Монголын автомастеруудын холбоо, “Бичил глобус” групптэй хамтран “Үлэмж хурд мастер кросс-2016” автомашины уралдааныг өнгөрсөн ням гарагт Төв аймгийн Баруун турууны даваанд болж шилдгүүдээр шинэ залуус тодров.

Автомашины тус цуврал уралдаанд нийт 64 тамирчин ур чадвараа сорьсноос бүх тамирчны “УАЗ-469” автомашинууд энгийн 80 мотортой байсан нь ур чадвар, авхаалж самбаа сорьсон уралдаан болж үзэгч олны анхаарлыг гойд татлаа.

ОУХМ Д.Болдбаатар, ОУХМ Б.Ган-Од, ОУХМ Э.Халиунболд, спортын мастер Ш.Гомбодорж нарын шилдгүүд багтсан энэ уралдааны хагас шигшээд 32 тамирчин үлдэв. Тэднийг хоёр хэсэг болгон уралдуулж, тус бүрийн эхний найман тамирчин аваргын төлөөх сүүлийн гараанд өрсөлдөх эрх авсан юм.

Харин шигшээ уралдаанд спортын мастер Ж.Саруултөгс түрүүлж, спортын мастер Д.Мөнх-Эрдэнэ, спортын дэд мастер Бат-Энэрэл нар II-III байрыг эзлэв. Удаах байруудад спортын мастер Ж.Төрмөнх, залуу тамирчин Азжаргал шалгарлаа.

Үзэгч олны таамаглаж байсан ОУХМ Д.Болдбаатар техникийн саатлын улмаас уралдааны замаа дуусгаж чадаагүй. Тус уралдаанд түрүүлсэн тамирчинд “Приус-20” маркийн автомашинаар урамшуулав.

Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car