antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2016 Comments are off

ЖАНЖНЫ НУТАГТ ЖАГСААЛ БОЛНО

нийтлэсэн Admin

2abfca16c2d9e0f443e0d4d59d75a21e

1992 онд Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль батлагдсанаар иргэд , улс төрийн нам, төрийн бус байгууллагууд тайван жагсаал, цуглаан зохион байгуулах эрхтэй болсон.

Үндсэн хууль батлагдахаас өмнө нь ч ардчилсан хөдөлгөөнийхөн жагсах, цуглах зэргээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байв.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд олон ч жагсаал, цуглаан болсны ихэнх нь Улаанбаатарт буюу Сүхбаатарын талбай дээр болсон байх юм.

Харин энэ удаад эх орны наран ургах зүг болох Сүхбаатар аймагт анхны тайван жагсаал, цуглааныг 2016 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Баруун-Урт сумын долдугаар багийн нутагт орших Д.Сүхбаатарын талбай дээр зохион байгуулахаар холбогдох мэдэгдлийг хуульд заасны дагуу зохион байгуулагчид нь Баруун-Урт сумын Засаг дарга М.Идэрбатад хүргүүлсэн байна.

Үүний зэрэгцээ тус жагсаал, цуглааны үед хэв журам хамгаалж, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах үүрэг хүлээсэн аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Батбаатарт энэ тухай хүсэлтийг мөн хүргүүлжээ.

Жагсаал, цуглаанд оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа хууль, шүүхийн шинэтгэл, ухаалаг төрийн бодлогыг дэмжих, аймгийн удирдлагыг Эрдэнэ-Цагаан сумын нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даасан байдалд хөндлөнгөөс оролцож, Хурлын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгааг таслан зогсоох, иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэн ажиллахыг шаардах юм байна.

Дээрх жагсаал, цуглаанд ойролцоогоор 500 орчим хүн оролцох ажээ.

СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ж.БАТБААТАР ТАНАА

2016.04.04 01/09 Сүхбаатар аймаг

Баруун-Урт сум

Хэв журам хангуулах хүсэлт хүргүүлэх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт Монгол Улсын иргэд “…тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй…” , Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” гэж хуульчлан тунхагласан ба улс төрийн нам, иргэд, төрийн бус байгууллагууд энэ эрхээ ямар нэг улс төрийн саад хориггүй чөлөөтэй эдэлсээр байгаа нь ардчиллын үнэт зүйл баталгаажсаны үр дүн мөн.

Харин жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Хууль тогтоомжийн дагуу жагсаал, цуглаан зохион байгуулсан буюу түүнд оролцсоны төлөө хэнийг ч мөрдөн мөшгих,эрх чөлөөг нь хязгаарлах, аливаа хэлбэрээр гадуурхахыг хориглоно” гэж хуульчилсан байдаг.

Сүхбаатар аймгийн МАН-ын хорооноос 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 10-14 цагийн хооронд Баруун-Урт сумын 7 багийн нутагт байрлах Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Үндсэн хууль, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу тодорхой шаардлага бүхий тайван жагсаал, цуглаан хийхээр шийдвэрлэж энэ тухай мэдэгдлийг Баруун-Урт сумын Засаг даргад хүргүүлсэн болно.

Манайхаас зохион байгуулах тайван жагсаал, цуглааныг санаатайгаар үймүүлэх, өдөөн хатгах, нийгмийн хэв журмыг алдагдуулах зэрэг зохисгүй үйлдлүүд гарч болзошгүй тул урьдчилан сэргийлэх үүднээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2-д “Жагсаал, цуглааны явцад хэв журам хамгаалах нэмэгдэл арга хэмжээ шаардлагатай бол зохион байгуулагч нь энэ тухай хүсэлтээ цагдаагийн байгууллагад гаргана“ гэсний дагуу аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга Таньд хэв журам хангуулах тухай энэхүү хүсэлтийг хүргүүллээ.

Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн хэв журам хамгаалах үүрэг бүхий байгууллага нь энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааны үед хэв журам хамгаалж, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах үүрэгтэй” гэж заасан ба энэ үүргийн дагуу Цагдаагийн албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг зохион байгуулагчид бид бүрэн биелүүлж хамтарч ажиллахыг үүгээр мэдэгдэж байна.

2015 онд Говьсүмбэр аймагт анх удаа зохион байгуулсан тайван, жагсаал цуглаанд оролцогчдыг тус аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Баярсайхан нь аймгийн удирдлагын даалгавраар мөрдөн мөшгөх, айлган сүрдүүлэх, дарамтлахыг оролдож байсан ба энэ тухайд эрх нь зөрчигдсөн иргэд Хууль зүйн сайд, Цагдаагийн байгууллагын удирдлага, прокурорт хандсаны дагуу хийсэн шалгалтаар түүнийг хууль зөрчсөн, цагдаагийн албан хаагчийн эрхэм нэр төрийг гутаасныг тогтоож сахилгын арга хэмжээ авч байсныг онцлох нь зүйтэй гэж үзлээ гэжээ

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car