antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2016 Comments are off

Эрхтэний тэнгэрт одтой, цагаан нохой өдөр

нийтлэсэн Admin

imagesАргын тооллын 3 сарын 29, Ангараг гараг. Билгийн тооллын 21, Эрхтэний тэнгэрт одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 40 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car