МҮЭХ-ныхон Засгийн газарт бензин шатахууны үнийг бууруулах асуудлаар гурван талт хэлэлцээр хийх шаардлага хүргүүлээд буй. Гэвч одоо хүртэл тодорхой хариу өгөхгүй байгаа учраас тус холбооныхон орон даяар эсэргүүцэх уриалга гаргаж, энэ сарын 20-ны 12.00 цагт Сүхбаатарын талбайд жагсахаар болжээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар “Шаардлагын хариуг ажлын таван өдөрт багтаан өгөх хуультай. Гэтэл бид долоо хоног хүлээгээд хариу ирсэнгүй. Иймээс бид бүх салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага, аймгуудын удирдлагатай хамтран эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхээр боллоо. Зөвхөн жагсаал зохиогоод зогсохгүй бензинийхээ үнийг нэмсэн ШТС-аар үйлчлүүлэхгүй байхыг иргэдэд уриалж байна. Энэхүү хөдөлгөөнд нэгдэхийг хүссэн хүмүүст энгэрийн тэмдэг тарааж өгөхөөр болсон. Шатахууны үнийг хуйвалдаж нэмсэн хүмүүст арга хэмжээ авлаа гэж оромдчихоод иргэдийн хохирлыг үл ойшоож буй нь үнэхээр шударга бус үйлдэл юм” гэв.
Холбоотой мэдээ
Comments are closed.