
Тэгвэл тус хоёр намын нэгдэх асуудал ямар шатандаа явж ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Янгаас тодруулахад, “АН-тай нэгдэх асуудал манай намын хувьд шинэ юм биш. Ийм асуудал байнга гарч байсан. Өмнө нь яригддаг байсан болохоос биш албан ёсоор санал тавьсан зүйл байхгүй байлаа. Энэ оны хоёрдугаар сард АН-аас албан ёсоор санал тавиад Улс төрийн намуудын хуулийн дагуу хоёр нам дээр тус тусдаа хэлэлцүүлэх санамж бичиг үзэглэсэн юм. Харамсалтай нь тэр санамж бичгийг утгыг нь гуйвуулаад нам нэгдчихлээ гэдэг мессеж эрчимтэй тараачихсан.
Үүнээс болоод намын гишүүдийн дунд эргэлзэх гайхах зүйл гарсан. Гуравдугаар сарын 05-ны хооронд бүх хэлэлцүүлгийг хийлээ. Бүх аймаг, сум, дүүргийн намын хороод хэлэлцүүлэгт оролцсон. Хэлэлцүүлгийн нэгдсэн дүн гарчихлаа. Одоо Үндэсний хороогоор хэлэлцүүлнэ. Нам нэгдэхгүй гэдэг шийдвэр гарсан гэж ойлгож болно. Маш өндөр хувьтай гарсан. Тиймээс нэгдэх асуудал цаашаа явахгүй гэсэн үг.
Тэгээд ч цаг хугацааны хувьд боломжгүй болчихлоо. Сарын дараа сонгуульд оролцох эсэхээ мэдэгдэх гэж байхад энэ бага хугацаанд хоёр нам нэгдэх боломж байхгүй. ХҮН намаас эвсэх асуудлаар санал тавьсан. Хоёр талаас ажлын хэсэг гараад эвслийн асуудлаар яриа хэлцэл эхлүүлж байна. Зарим намуудаас ч гэсэн эвсэж орох санал ирж байгаа. Цаг хугацааны л асуудал. Дөрөвдүгээр сарын дундуур ямар намтай эвсэж орох вэ гэдэг нь тодорхой болчихно” гэв.
Холбоотой мэдээ
Comments are closed.