antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2016 Comments are off

Богд суманд чоно элбэгшчээ

нийтлэсэн Admin

AAA_605Баянхонгор аймгийн Богд суманд чоно элбэгшин, тэмээ, адуу, үхэр, ботго тором зэргийг барьж, малчдын хэдэн малаас хомсолж байгааг нутгийн иргэдээс мэдээллээ.

Монголын хоолой, Хөврийн хаяа, Бор овооны тал, Ар гурван гол, Орог нуурын ай саваар чоно нутагшиж байгааг малчид ярьж байна. Анчин Т.Бямбаагийн хэлж буйгаар “Нийтдээ 30 гаруй боохой тэмээний нутгийг дамнан гүйж малчдыг амраахаа байлаа. Хэд гурвыг намналаа ч хүч хүрэхгүй байна” гэж байв.

Тус суманд чоно 5-7-оороо сүрэглэснээр бод малыг олноор  “унагаад” байгаа аж. Мал төллөх дөхөхтэй зэрэгцэн дээрх асуудалд санаа зовнисон иргэд орон нутгийн удирдлагын зүгээс анхаарал тавин ажиллахыг хүсч буйгаа илэрхийллээ.

Montsame.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car