antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2016 Comments are off

Нумынхан үдээс хойш хайртыгаа гомдоохоос болгоомжил

нийтлэсэн Admin
ef348fb13d2b946original_500x500
ХОНЬ – (3/21-4/19)
Та бол өөрийгөө ч бодолгүй шаргуу хөдөлмөрлөдөг нэгэн. Зорилгодоо хүрэхийн төлөө эцэж цуцатлаа ажилладгийн учир юу вэ гэдгийг тунгаан бодож үз. Гэр бүлийн гишүүн эсвэл дотно найз нараа цаг гарган эргэж оч, уулз. Харилцаа холбооны Буд гараг буцаж байгаа тул бизнес ажил, гэрээ хэлэлцээрээ хэсэг хугацаанд хойшлуулахыг зөвлөж байна.
ҮХЭР – (4/20-5/20)
Мягмар гараг. Эрдэм мэдлэгийнхээ хүрээг тэлэхэд тохиромжтой. Амьдралыг бодитоор харж шийдвэр гаргах хэрэгтэй. Хүнд хэцүү зүйл гарвал найзууд болон ажлынхаа хамтрагчаас зөвлөгөө ав. Хайртай хүндээ эсвэл хамаатан садандаа бага ч болов цаг зарцуул. Холын замд гарвал олз омогтой. Эрүүл агаарт гарч, найз нөхөдтэйгээ цагийг өнгөрүүл. Гэрээ хэлэлцээр байгуулах шинээр ажил эхлэх чухал бичиг баримтанд гарын үсэг зурахад тохиромжгой. Цаг агаар ямар байгааг харгалзан хувцас хунараа тохируулан өмс. Спортоор хичээллэ.
ИХЭР – (5/21-6/21)
Та харилцаагаа гүнзгийрүүлж, хайраа бататгахыг хүсвэл түүнтэй чин сэтгэлээсээ ярилц. Хэрвээ хүсч байгаа зүйлээ шууд хэлж чадахгүй бол дэвтэр дээр бичих хэрэгтэй. Дотны найз нөхөд, хамаатан садны тань хэн нэгэн зөвлөгөө авахыг хүсэх учир нууцыг нь задруулахгүй байхыг хичээ. Таны хамт олон найз нөхөд бүтээлч ажил хийхийг хүснэ. Ажил дээрээ гарч ирсэн ямар боломжийг бүү алд. Та гарах үр дүнд нь сэтгэл хангалуун байх болно.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Хэрэв бодитойгоор ашиглаж чадах юм бол мөрөөдөл гэдэг хүч чадалтай зэвсэг. Та болсн таны хамтран амьдрагч өнөөдөр олонхи зүйл дээр тантай санал нийлэх болно. Тогтмол харилцаатай, эсвэл одоогоор ганц бие аль нь ч байсан хайртай хүнтэйгзэ хамт байх хэрэгцээ нэмэгдэнэ. Бүх төрлийн наймаа арилжаа, санхүүгийн ажилд анхааралтай ханд. Хялбар арга зам хайх хэрэггүй. Та адил хугацаанд бусдаас илүү ихийг хийх ёстой боловч өөртөө эсвэл бусдад хэт хатуу хандах хэрэггүй.
АРСЛАН – (7/23-8/22)
Таамаглахын аргагүй зүйлс тохиож мэдэх учир болгоомж сэрэмж илүүдэхгүйг анхааруулж байна. Дараагийн алхмаа бодох тусам таны ачаалап нэмэгдэнэ. Хамт ажиллагсад тань буруу зуршил, сэтгэлийн хөдөлгөөндөө автахгүйгээр хүчин чармайлт гаргаж байгааг нь үнэлэх хэрэггэй. Ажил дээрээ хэн нэгэнтэй асуудалтай байгаа бол сэтгэл хөдлөлөөр хандах хэрэггүй.
ОХИН – (8/23-9/22)
Од эрхэсийн зүгээс танд аз бэлэглэж байгаа тул энэ үеийг ашиглан бага зэрэг эрсдэлтэй алхам хийсэн ч ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Өөрийгөө сэтгэл хангалуун байлгах ямар нэг зүйл хийхийг зөвлөж байна. Хайр дурлалд азтай байхаас гадна, амарч зугаалахад таатай байх болно. Боломжтой бол ажлаа эртхэн амжуулж үлдсэн цагийг хөгжилдөж өнгөрүүл.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Олон санаа эргэлдэнэ. Та юуг илүү төгс төгөлдрөөр бодож байна? Гэртээ нам гүм амрах нь сэтгэл зүрхэнд сайн. Гэрийн тань эргэн тойронд засвар хийх чимээ шуугиан үүсч, бусад асуудлууд гарна. Үүнийг давахын тулд өөртөө зөвлөгөө өгч, ямарваа нэгэн зүйл хийх хэрэгтэй. Бизнесийн хамтрагч тань танд баяр хүргэнэ. Таны ажил амжилттай байх нь ээ.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Сансар огторгуйн эерэг хандлага нь олон зүйлийг амжуулдаг Хилэнцэд нөлөөлнө. Аз таныг ивээх тул сугалаа, эсвэл хонжвортой тасалбар худалдаж ав. Түүнчлэн эрч хүч их шаардсан хүнд ажлаа дуусгахад яг тохирсон цаг. Нийгмийн харилцаанаас болж таны бусадтай харьцах чадвар хязгаарлагдаж магадгүй. Та аливаа асуудлыг цар хүрээтэй, томоор харж чаддаг тул төслийн аар саар, шалихгүй зүйлст цагаа үрэх хэрэггүй.
НУМ – (11/22-12/21)
Санхүүгийн хувьд таагүй өдөр. Түүнчлэн ажил дээр хүндхэн асуудал тулгарч мэдэхээр байна. Ихээхэн хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардсан төлөвлөгөөн дээр ажиллах эсвэл өөртөө нэмэлт үүрэг хариуцлага хүлээх хэрэг гарч мэднэ. Найз нөхдийн туршлага болон ойр дотны хүний зөвлөгөө үнэлж баршгүй тус дэм болох болно. Үдээс хойш хайртыгаа гомдоохоос болгоомжил.
МАТАР – (12/22-1/19)
Үүрийн гэгээ татахад л энэ өдөр бүхэлдээ эерэг хандлагаар дүүрэн байна. Матрынхан амар амгалан, нам гүм байдлыг хүсэж байвал та амьд орчинд аз жаргалтай байх болно. Санаандгүй уулзалтууд таныг тааламжтай ажилтай болгоно. Ойр дотны хүндэлдэг хүмүүстэйгээ сэтгэлийн асуудал, хайрын мэдрэмжээ хуваалцвал тэд таныг хүрээлнэ. Өнөөдөр сугалаа худалдаж авах, спортын тогтолтонд оролцох, хэцүү шалгалт өгөхөд гайхалтай амжилттай байх өдөр.
БУМБА – (1/20-2/18)
Бусдын мэдрэмж, сэтгэл хөдлөлд нөлөөлөх онцгой авьяас танд бий. Бусад хүн ойлгон хүлээн авахгүй ямар ч нөхцөл байдалд та үг хэлж чадна. Та дампуурлыг ч боломж болгон эргүүлж чаддаг хүн. Эхлээд өөрийн мэдрэмжиндээ итгэх нь чухал. Та бясалгалд суралцъя гэж бодож байсан бол түүнээ хэрэгжүүлэх төгс цаг одоо ирлээ. Та бусдад тусалж, хэмжээлшгүй их сэтгэл ханамж авна.
ЗАГАС – (2/19-3/20)
Сайхан зүйлс үргэлжилж байгаа тул өнөөдөр мөн хөгжилтэй, үйл явдлаар дүүрэн өдөр байх болно. Нийгмийн үйл ажиллагаанд оролцох гэсэн хүч, хүмүүстэй нөхөрсөг харилцаа тогтоох зэрэгт таныг хурцалж өгөх болно. Та бас бусадтай хамтран ажиллах, уулзалт төлөвлөх хэрэгтэйгээс гадна багийн хичээл зүтгэл тань их амжилттай байна. Хүмүүстэй хамт хооллох нь хэрэгцээтэй мэдээллээр хангаад зогсохгүй, харилцаа холбоог тань сайжруулна.

Эх сурвалж http://www.info.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car