antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 5, 2016 Comments are off

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн байна

нийтлэсэн Admin

145714312256da3d521161c

2016 оны гуравдугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн хойд, Төвийн нутгийн баруун хойд, Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулс, Говийн аймгуудын зарим газар, тал, хээрийн ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр голын хөндийгөөр 12-17 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын  хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  8-10 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны гуравдугаар сарын 06-наас гуравдугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 6-нд зарим газраар, 7-8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 9-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Завхан голын эхээр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 22-27 хэм, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн  бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car