antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 3, 2016 Comments are off

Эцэг эхээ иддэг омгийнхон

нийтлэсэн Admin
08_watermarked_aj5oZdv

Папуа-Шинэ Гвенейн нутгийн уугуул иргэд болох “Анга” омгийнхон дунд үхэгсэдтэйгээ хамт амьдрах, тэрчлэн хөгшин эцэг  эхээ идэх гэх мэт хачирхалтай уламжлалууд байдаг гэнэ. Энэ нь тэднийг муу сүнс, гай барцдаас хамгаалж, хүч чадлыг хайрладаг хэмээн үздэгтэй холбоотой.

Тэрхүү үхэгсдийн дунд 200 жилийн настай занданшуулсан шарил ч мөн багтах ажээ.

Тэд ийнхүү нас барсан хүний биеийг удаан хадгалах, муутгаж, илжрүүлэхгүйн тулд тусгай шавар, зос, хүр хорхойн шүлсээр хүүрийг бүхэлд нь бүрж, 9 сүвийг нь анхилуун өвсөөр чигжин утдаг байна.

Ийнхүү тэдгээрийг өндөрлөг газар, хад хясаан дээр байрлуулан, аливаа баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд цогцсыг ахин сэргээж, анхилуун өвсөөр утдаг гэнэ.

01_watermarked_6ZEfYAA

Нас барагсдын биеийг илжрүүлж, муутгахгүйн тулд нутгийн иргэд тэднийг Египетийн “муми” адил хулсан савааны тусламжтай дотор эрхтэн, үс зэргийг нь авч шавраар бүрдэг байна. Ингэх нь тэдний арьс биеийг тэр хэвээр нь хадгалахад тус болдог бөгөөд мөн ямар нэгэн зэрлэг амьтдыг халдлагад өртүүлэхээс ч мөн хамгаалдаг аж.

02_watermarked_Wbhfp3A

Энэ бүхний дараа тэд хэдэн зуун жил болсон ч, муудахгүй хэвээрээ хатаж занданших учиртай юм. Омгийн баяр цэнгэлд ч мөн тэд өөрсдийн өвөг дээдэс болох талийгаач нартайгаа “цугтаа” баярлаж цэнгэдэг байна.

05_watermarked_OKGeGRt

1975 онд тус газрын нутгийн эрх баригчид энэхүү хачирхалтай үйлийг ихэд цээрлэн муу ёр хэмээн үздэг байсан ч, тэдний эсэргүүцэл Анга омгийнхонд ер нөлөөлөөгүй юм. Магадгүй тэд “Фэйсбүүк” ашигладаг байсан бол, “Манай эмээ нас барчихлаа, маргааш түүний биеийг занданшуулах болно” хэмээн бичих байсан байх даа…

03_watermarked_2gE5OMn

Анга омгийнхон уулархаг, өндөрлөг газар амьдрахыг илүүд үздэг. Түүнчлэн тус омгийн ахлагчид эрт үеэс цусаар цангасан хүмүүс байжээ. Хамгийн аймшигтай нь тэд өөрсдийн хүч чадал, оюун ухааныг нэмэгдүүлэхийн тулд өндөр настай эцэг эхээ иддэг байв.

07_watermarked_GtgCMAJ

Тийм ч учраас тэрхүү занданшуулсан шарилууд дунд настай хүний цогцос үл харагдана. Хэрвээ хөгшин эцэг эх нь зөнөх өвчтэй, сэтгэцийн өөрчлөлтэй болсон бол тэдний толгойноос бусад хэсгийг нь иддэг гэнэ. Үнэхээр л араатнаас дор сэтгэхүйтэй хачирхалтай омог юм даа.

06_watermarked_rmsbT9j

Папуа Шинэ Гвенейн энэхүү омог нь анх 45 мянга гаруй жилийн өмнө тус арал дээр шилжин ирсэн түүхтэй. Өдгөө энэхүү арал 3 сая гаруй хүн амтай болжээ. Тэдгээр хүмүүсийн тэн хагас нь уулархаг, өндөрлөг газарт амьдардаг байна.

Өөр нэгэн хүчирхэг “Холи” омгийн эрчүүд хүч сүрээ илэрхийлэхийн тулд нүүрээ шар, улаан, цагаан өнгөөр тус тус буддаг байна. Эдгээр өнгүүд нь тэдний сүр хүч, зэрэг зиндааг илтгэж байдаг.

09_watermarked_dgzjPpQ

“Анга” омгийн тэрхүү нас барагсад дунд нялх балчируудын цогцос ч мөн харагдах аж. Тэд эцэг эхийнхээ өвөрт наалдан занданшиж, үүрд энэ хэвээрээ үлдэнэ. Чухам ямар учир шалтгаанаас ийнхүү хосоороо эндсэн нь хачирхалтай л юм.

Тэдний энэ зан үйл хэзээд байсаар байх бөгөөд, хэрвээ ухаалаг эрин үетэй хөл нийлүүлж чадахгүй л бол өөрсдийн илжирсэн сэтгэлгээгээ үеэс үед уламжлуулах болно. Чухам хүн хүнээ барьж идэх ёс гэдэг чинь ямар аймшигтай, дорой сэтгэлгээ вэ?. Та энэхүү мэдээллээс нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ.

www.caak.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car