Ц.БАЯР
“Хөх сувд 2016” олон улсын мөсний баяр долоо дахь жилдээ Хөвсгөл нуурийн толин цэнхэр мөсөн дээр өнөөдөр эхэллээ. Энэ жилийн мөсний баярт гадаад, дотоодын жуулчид өргөнөөр оролцож байгаагаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож энэхүү олон улсын наадмын үйл ажиллагаад өндөр ач холбогдол өгч байна. Тэрээр мөсөн урлалын гаймхамшигт сийлбэрийг үзэж сонирхсноос гадна жуулчдад зориулсан нутгийн бренд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг үзэж мөн худалдаа бизнес эрхлэгчидтэй уулзаж тэдний амар мэндийг эрэн мэндчиллээ. Энэ жилийн мөсний баяр өмнөх жилүүдээс зохион байгуулалт сайтай, уралдаан тэмцээн ихтэй байлаа. Мөн анх удаа дугуйн уралдаан болж Хөвсгөл нуурын эргээр 64 км газрыг дугуйгаар тойрсон дугуйчдын түрүүч барианд орж ирснээр наадам эхэлсэн. Наадмыг Хөвсгөл аймгийн Засаг дарга А. Эрдэнэбаатар нээж ХДТ-ын уран бүтээлчид зургаан ястаны өлгий аймгийнхаа онцлогийг харуулсан дуу хуур, бүжиг наадмаар түрлэг өргөлөө. Олон улсын мөсний баярт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан нар оролцож байна.
Эх сурвалж:www.polit.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.