Чуулганы хуралдааны баасан гарагийн хуралдаанаар оюутнуудад сар бүр олгох 79 мянган төгрөгийн тэтгэлгийг хэлэлцэж шийдсэн байна.
Ингэснээр оюутнууд сар бүр 70 мянгн төгрөгийн тэтгэлэгтэй болж байна. Баасан гарагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж Дээд боловсролын санхүүжилт суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны гишүүд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн гишүүдийн 82,1 хувийн саналаар хууль батлагдлаа.
Ингэснээр их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд сар тутамд 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах бололцоо нээгдэж байгаа юм.
Харин ямар шалгуураар оюутанд сар тутамд тэтгэлэг олгох тухай асуудлыг хуульд заасны дагуу Засгийн газар ирэх долоо хоногоос авч хэлэлцэн, журам батлахаар боллоо.
www.times.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.