antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 2, 2016 Comments are off

AMJILT.COM сайт эргэн “ирлээ”

нийтлэсэн Admin

1201603021456878594Монголын цахим сэтгүүл зүйн анхдагч amjilt.com сайт үйл ажилллагааны чиглэлээ шинэчилж уншигч та бүхэндээ бодит эх сурвалжтай, цаг үеийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэхээр эргэн ирлээ.

Уншигч танд эргэн сануулахад amjilt.com сайт нь 2014 оны долдугаар сарын 4-ны өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувийн эзэмшлийн “Хаан жимс” амралтын газар, Туул гол руу бохироо асгаж байгаа тухай фото сурвалжлага мэдээллийг нийтэлсэнээр Харилцаа Холбооны зохицуулах хороонд  адлагдсаны  улмаас Монгол Улсаас хандах хандалтаа хязгаарлуулсан билээ.

Өнгөрсөн жил гаруйн  хугацаанд amjilt.com сайтнь  гурван шатны шүүх хурлаар орж  буруугүй нь нотлогдож, өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Монгол Улсаас хандах хандалтын эрхээ сэргээлгэжээ.   Amjilt.com сайт нь энэ хугацаанд редакцийн бодлого, сайтын бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн шинэчлэлтэд анхаарч бодит эх сурвалжтай, цаг үеийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэхээр  илүү сайн контентуудыг бэлдэж гаргахаар хичээнгүйлэн ажиллаж байна.

1201603021456881082

Сийрүүлбэл, уншигч авхай та бүхэн amjilt.com сайтаас “Амжилтын эзэн”, “Амжилттай бизнес”, “Мобайл асуулт”, “Салбарын нууц”, “Онлайн дэлгүүр”, “Зарын булан” гэхчилэн шинэ булангаас дахин давтагдашгүй мэдээ мэдээллийг унших боломжтой болсон байна.

А.ОЧ

1201603021456881121


 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car