antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 1, 2016 Comments are off

Цэцийн даргыг Н.Жанцан түр орлоно

нийтлэсэн Admin

64899cdb73e7062doriginal

        Өнгөрсөн сарын 19-нд зарим иргэний яриагаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татахын тулд УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдан, хуралдсан. Тэгвэл УИХ-ын тогтоолыг хоёрдугаар сарын 22-нд ёсчилсон бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газарт маргааш нь хүргүүлсэн байна. Хуулиар бол Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд хориг тавих эсэхийг шийдвэрлэх сүүлчийн хугацаа нь гуравдугаар сарын 1-нээр буюу өнөөдөр дуусах ёстой.

Хэрэв Ерөнхийлөгч хориг тавихгүй бол УИХ-ын тогтоол өнөөдрөөс үйлчилж эхлэх юм. Өчигдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн зөвлөгөөнөөр Цэцийн дарга Ж.Амарсанаа өөрийн саналаараа ажлаа хүлээлгэн өгч өнөөдрөөс Цэцийн даргын үүргийг Цэцэд хамгийн олон жил ажиллаж буй гишүүн болох Н.Жанцан түр орлохоор болжээ. Гэсэн хэдий ч Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн гишүүний бүрэн эрх нь Улсын Их Хурлаас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болохоор хуульчилсан байдаг. Гэтэл иргэн н.Ламжав УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсэн гэж үзэн Цэцэд хандсан тухайгаа мэдэгдчихсэн байдаг. Хэрэв УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл бүх юм эхний байрандаа очих уу, эсвэл энэ байгаагаараа хэвээрээ үлдэх үү.

Б.Төгөл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car